x

УИХ-ын дарга асан Р.Гончигдорж Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахаар Цэцэд ханджээ

УИХ-ын дарга асан Р.Гончигдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2023 онд болох ёстой" гэсэн билээ.

Дээрх байр суурийнхаа хүрээнд тэрээр Нэгдүгээр сарын 29-нд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Р.Гончигдорж Үндсэн Хуулийн Цэцэд өгсөн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр “Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэснийг зөрчиж байна гэж үзэж нийтийн ашиг сонирхлын үүднээс Р.Гончигдорж миний бие энэхүү мэдээллийг Цэцэд гаргаж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулиар тогтоосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэгэн шилжилтийн журам тогтоогоогүй тул 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа зургаан жил болсон.

Үүнийг үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 4.2 дахь хэсгийн 1 дэх заалтанд ""ээлжит сонгууль" гэж Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг" гэж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг тодорхойлоод, уг хуулийн 8.1 ба 2 дахь хэсгүүдэд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлох, санал авах өдрийг тогтоох хугацаануудыг журамласан. Иймд Ерөнхийлөгчийн энэ удаагийн ээлжит сонгуулийн санал авах өдөр нь 2023 оны зургаадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан тухай УИХ-ын тогтоолын 1, 2 дугаарт заалтууд нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь өмнө нь байсан 30.2 дахь хэсэг дэх "Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно", 31.7 дахь хэсэг "Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно" гэсэн хоёр өөр зүйл хэсгээр зохицуулсан харилцааг нэг зүйл хэсэгт нэгтгэж, зохицуулсан бөгөөд 30.2 дахь хэсэгт байсан "дөрвөн" гэснийг "зургаан" гэж бүрэн эрхийн хугацааг өөрчлөн, өмнөх 31.7 дахь хэсгийг "Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа" сонгогдож болохоор өөрчилсөн байна. Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан тухай УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг тогтоон хүчингүй болгосноор 2021 оны төсөвт сонгуулийн зардалд төсөвлөсөн 26 тэрбум төгрөгийг Цар тахлын улмаас учирсан бэрхшээлийг давахад зарцуулах боломжтой болох бөгөөд монголчууд, дэлхий нийтээрээ цар тахлыг давж гарсан 2023 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах завшаан тохионо гэдэгт итгэж байна” гэжээ.

Одоогоор ҮХЦ-ээс Р.Гончигдоржийн хүсэлтэд хариу өгөөгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ж.Эрдэнэхүү (202.126.88.186)
    Энэ маш зөв санал юм шиг байна. kовидын үеийг даван гарахад тустай! Ерөнхийлөгч Баттулагыг хоёр жилээр хойшлуулах нь зөв!
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Ардууд (122.201.24.247)
    Энэ чинь харин зөв байна.
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.178.230)
    Үндсэн хуулийн нэмэлт бүрэн хэрэгжиж байгаа энэ үед ерөнхийлөгч жилээ гүйцээж 2023 оны эхний хагаст сонгууль болох ёстой.
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 11 цаг 25 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 12 цаг 21 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 12 цаг 22 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 12 цаг 23 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 12 цаг 24 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 12 цаг 26 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 12 цаг 48 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 12 цаг 53 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 14 цаг 53 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 14 цаг 58 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 15 цаг 0 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 15 цаг 1 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 15 цаг 3 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 15 цаг 4 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 6 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 17 цаг 2 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 17 цаг 3 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 17 цаг 6 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 17 цаг 9 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 17 цаг 10 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top