x

Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2023 онд болох ёстой

УИХ-ын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Өнөөдөр /өчигдөр/ анхны Үндсэн хууль батлагдсан өдөр тохиож байна. Анхны Үндсэн хуулиа баталж байхад та Бага хурлын дарга байсан шүү дээ.

-Үндсэн хуулийн өдрөө тохиолдуулаад 29 жилийн өмнө Үндсэн хуулиа баталчихаад баяр бахдалаар дүүрэн байсан Депутатууд, Бага хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнууддаа онцгойлон баяр хүргэе. Нийт монголчууддаа баяр хүргэе.

-Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөг-чөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой эсэх талаар хуульчид яриад эхэллээ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Нэмэлт, өөрчлөлтөөс өмнө Үндсэн хуулийн гучдугаар зүйлд Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдоно гэж бүрэн эрхийн хугацааг нь заагаад гучин нэгдүгээр зүйлд 7 дахь хэсэг болгон Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэж заасан. Гэтэл нэмэлт, өөрчлөлтөөр ялгаатай зүйлчлэлийн хоёр харилцааг нэг дор болгон гучдугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт өөрчлөлт оруулан “Зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэж заагаад 31.7 дахь хэсгийг хүчингүй болгосон. Иймд Үндсэн хуулийн зүйлчлэлээр ялгабал 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, Ерөнхийлөгчөөр иргэн зөвхөн нэг удаа л сонгогдож болохоор болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусах ба ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль хэлж байна. Тэгэхээр 2021 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа, мэтгэлцээн Үндсэн хуулийн бус.

-Тэгэхээр энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиараа нэр дэвших эрхтэй гэсэн үг үү. Тэгвэл яагаад хуульчид нэр дэвших эрхгүй хэмээн үзэж байгаа талаараа хэлээд, яриад эхлэв ээ?

-Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон учраас 2021 онд сонгууль болно гэж үзээд зөвхөн ганц удаа сонгогдоно гэснээр нь энэ сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж яриад байх шиг.

Ийм байх ёстой юм бол нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульдаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулах ёстой байсан. Эсвэл бүр 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулж болох байлаа. Хэлэлцүүлгийн явцад эхнийхийг нь оруулж чадахгүй байсан. Харин хоёр дахийг нь хуульдаа хийж магадгүй байлаа. Гэхдээ тэгээгүй. Шилжих журмын тухай хуулиар өөрөөр зохицуулсан заалт байхгүй учраас 30.2 дагаж мөрдсөн өдрөөс хүчинтэй болж Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсон. 1992 оны яг энэ өдөр шинэ Үндсэн хуулиа батлаад БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Үндсэн хуулийн хавсралт хуульд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч сонгож тангараг өргөх хүртэл мөнхүү хугацаанд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ гээд, Монгол Улсын Ерөн-хийлөгчийн сонгуулийг 1993 оны зургадугаар сард багтаан явуулна гэж заасан байдаг.

Тиймээс 1993 онд сонгогдсон П.Очирбат Ерөнхийлөгч 1997 онд нэг удаа улиран сонгогдохоор нэр дэвшиж байсан. Тэр үед 1993 онд улиран сонгогдсон мэтээр ярьж, 1997 онд дэвшиж болохгүй гэсэн ярианд Хавсралт хууль тов тодорхой хариулж байлаа. Харин нэмэлт, өөрчлөлтөд шилжих журмын тухай хууль маш нарийн шилжилтүүдийг зохицуулаагүй, бас Үндсэн хуультай зөрчилдсөн заалттай учир Үндсэн хууль олон удаа зөрчигдсөөр ирсэн юм. Өөр нэг сонин гаргалгааг хэлэх үү.

-Тэг л дээ.

-2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, энэ сонгуульд одоогийн Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн 30.2-ын дагуу нэр дэвшиж болохгүй гээд байна аа даа. 30.2-ыг сонгуулийн харилцаа гэж үзээд. Тэгвэл зургаан жилээр зөвхөн ганц удаа сонгогдоно гэсэн сонгуулийн харилцаа (бүрэн эрхийг тогтоогоогүй гэж үзье) нь дөрвөн жилээр сонгогдсон Ерөнхийлөгчид хамааралгүй болж таарна биз дээ. Тэгэхээр Ерөнхийлөгч байсан, байгаа таван хүний хэн нь ч нэр дэвшиж болох нь ээ. Зөвхөн энэ удаа ч биш, цаашдаа ч мөн адил. Харин зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчид болохгүй нь. Тийм байгаа биз.

-Математикч хүний гаргалгаа юу?

-Би хууль, эрх зүйг тэр чигээрээ гаргалгааны ухаан гэж боддог. Үндсэн хууль бол аксиом, бусад нь түүнээс үндэслэсэн гаргалгаанууд. Харин аксиом учраас Үндсэн хууль, түүнтэй адил хүчинтэй түүнийг дагаж мөрдөх журмын хууль нь дотоод зөрчилтэй байж огт болохгүй.

-Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулах тухай яриад эхэллээ. Тан шиг 2023 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой гэсэн яриа огт алга.

-Уг нь 62 гишүүнтэй МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Одоо мөн 60 гаруй гишүүнтэй байгаа МАН-ын УИХ дахь бүлэг санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн 30.2-ыг үндэслэн 2023 оны зургадугаар сар хүртэл хойшлуулах тухай тогтоол баталчихвал болчихно. Тэгээсэй ч гэж хүсч байна. Хууль байсан ч болно. Энэ чинь л гаргалгаа шүү дээ. Заавал Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэж шийдүүлэх хэрэггүй л юм. Одоо Цэцэд маргаан үүсгэж болох ганц шийдвэр нь 2021 оны төсвийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гэсэн хэсэг л байх шиг байна. Хэрэв УИХ дээр хэлсэн тогтоол, хууль гаргалгүй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тов тогтоох тухай тогтоол гаргавал энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан Цэцэд очиж асуудал шийдэгдэх биз.

-Цэцэд гэснээс та Цэцэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж мэдээлэл гаргаад Цэц маргаан үүсгээгүй гэсэн байх аа?

-Тийм. Уг нь одоо Үндсэн хуулийн түвшинд гараад байгаа маргаануудыг арилгаж засах боломж гаргахсан гээд Үндсэн хуулийн Цэцэд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зургадугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг байхаар заасан нь Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт УИХ ээлжит сонгууль явуулахыг өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэснийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл гаргасан юм. Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулаагүй байна гэж үзээд ҮХЦ маргаан үүсгэхээс татгалзсан. Үнэндээ бол Үндсэн хуулиа биш ердийн хууль хэрэглэн тэр хуулийг (Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль) зөрчөөгүй тул зөрчилгүй гэж үзсэн юм. Зургаан сарын дотор дагаж мөрдөхөөр болгох нь зургаан сарын дотор батлахаасаа ч илүү ноцтой зүйл болох нь илэрхий л зүйл. Илүү ноцтой зөрчил л дөө, хэн ч бодсон.

ҮХЦ-д гаргасан гомдолдоо би жич тэмдэглэх гэж байгаад “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг даган мөрдөж эхэллээ гэсэн албан ёсны мэдэгдлүүдээс эхлээд түүнийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх тухай УИХ-аас гаргаж байгаа тайлбар, үйлдэл, эс үйлдлүүд нь илэрхий Үндсэн хуулийн зөрчлүүдийг үүсгэж байгаа бөгөөд цаашид ч улам гүнзгийрэхээр байна. Үүний үндсэн хоёр шалтгаан нь Үндсэн хууль ба нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн нэгдүгээр зүйл хоёрын хоорондох зөрчил, энэхүү журмын тухай хуулийн шилжилтийн харилцааг дутуу зохицуулсан эдгээр болно” гэж дурдаж байсан юм.

Уг нь Цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт эцэслэн гаргасан бол батлагдсан нэмэлт, өөрчлөлт хэвээр бөгөөд дагаж мөрдөх хугацаа хүчингүй болж шинэ УИХ дагаж мөрдөх хугацааг эхэлж тогтоогоод дараа нь Засгийн газраа байгуулах ажилдаа нэмэлт, өөрчлөлтийн дагуу орж болох байсан. Түүнчлэн шилжилтийн журмын хуулийг нарийвчлан чамбай өөрчлөн хийж болох байсан.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 41 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 9 цаг 45 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 9 цаг 50 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 9 цаг 55 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 10 цаг 13 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 10 цаг 23 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 10 цаг 36 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 10 цаг 43 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 11 цаг 40 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 11 цаг 50 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 12 цаг 2 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 12 цаг 13 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 13 цаг 6 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top