x

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газраас түүх, өв соёлыг сэргээх бодлого баримталж байна

УИХ-ын нэр бүхий 56 гишүүн “Монголын бурхны шашин, соёлд нөхөн олговор олгох тухай” хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна. Татан буугдаад байсан Соёлын яамыг дахин сэргээж, шинээр эмхлэн байгууллаа. “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж,  бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна. Тиймээс Монголын эзэнт гүрнүүдийн түүх соёлын дурсгал олдвор ихтэй бүс нутагт биечлэн ажиллахаар шийдвэрлэсэн. Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон.

Эрдэмтэн судлаачид, түүхч, археологичид, бусад улсын эрдэмтэд хамтарсан экспедицүүд холбогдох газруудад урт богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байна. Тэдний судалгааны дүн өнөөдрийн байдлаар Монгол Улсын тулгар төрийн түүхийг даруй 1500 гаруй жилээр урагшлуулж, Монголчууд биднийг төрт ёсны агуу түүхэн уламжлалттай дэлхийн дайдыг захирч байсан их гүрний залгамжлал ард түмэн болохыг нотолсоор байгаа нь гайхалтай. Үүний зэрэгцээ соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх болно. Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарна. Соёлын өвийг тонон дээрэмдэгчид, булш хэрэгсүүр ухагчид хохирогч байхгүй хэмээн хариуцлагаас мултарч байгаа нь байж боломгүй үзэгдэл. Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн юм. Албан томилолтын тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, авах арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, холбогдох санхүүжилт, төсвийн зардлыг ирэх оны Улсын төсөвт тусгах талаар анхаарч ажиллана хэмээн орон нутагт ажиллах үеэр хэлж байжээ.

Ийнхүү Монголын төр Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг сайжруулж, биет болон биет бус өв соёлыг сэргээх, бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд онцгойлон анхаарч эхэллээ.

Б.АМАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Дэмжиж байна. (202.55.188.44)
    Зочин
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Даян хааны удмын зээнцэр (150.129.143.32)
    Тэгвэл 1937 онд том толгой шар феодал гэж буудуулсан "Алтан ургийн" нагац өвөг дээдсээс минь 3 удаа МАН -ын хураасан хөрөнгөө буцааж авъя. Энэ постыг уншаад мэдэх хүмүүс нь мэднэ.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.183.86)
    Дэмжиж байгаа шүү
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.35)
    Demjij bn amjilt huseye
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 14 цаг 20 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ Уржигдар 14 цаг 19 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно Уржигдар 14 цаг 18 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ Уржигдар 14 цаг 17 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв Уржигдар 14 цаг 16 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна Уржигдар 14 цаг 15 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна Уржигдар 14 цаг 13 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ Уржигдар 14 цаг 12 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна Уржигдар 14 цаг 11 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Уржигдар 10 цаг 51 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Уржигдар 10 цаг 50 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ Уржигдар 10 цаг 49 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ Уржигдар 10 цаг 48 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна Уржигдар 10 цаг 46 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа Уржигдар 10 цаг 46 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ Уржигдар 10 цаг 45 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа Уржигдар 10 цаг 44 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 10 цаг 21 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ Уржигдар 10 цаг 20 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж...
Top