УОК-ын шийдвэрээр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 164 иргэнийг татан авлаа гэж Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.
ОМ-7302 дугаартай нислэг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд 20:44 минутад газардсан бөгөөд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллав.