x

Хороолол, хотхоны дундах авто замын эвдрэлийг засах үүргийг хэн хүлээх нь тодорхойгүй байна

Энэ зун хур бороо элбэг байсантай холбоотойгоор төв замууд эвдрээд зогсохгүй орон сууцны хороолол, хотхонууд дунд байх авто замууд ихээр эвдэрсэн. Эвдрэлтэй замаар зорчиж байгаа машин техникээ эвдэх, саадыг тойрч гарах шаардлагаас болж түгжрэл үүсгэх, ая тухтай аюулгүй амьдрах боломж хязгаарлагдах зэрэг хүндрэлүүд оршин суугчдад тохиолдож байна. Тэгвэл хороолол, хотхоны дундах авто замыг хэн хариуцах, засвар арчлалтыг ямар байгууллага хийх, үүнд СӨХ-ны оролцоог хэрхэн хангах зэрэг асуудлаар холбогдох газруудаас тодрууллаа.

ХОРООЛЛЫН ДУНДАХ ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫГ СӨХ ХАРИУЦАХГҮЙ

Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Галбадрах

-Зарим орон сууцны хороолол, хотхонуудын дундах зам их хэмжээгээр эвдэрсэн байна. Үүнийг засах үүргийг тухайн хотхоны СӨХ хүлээх үү?

-СӨХ нь тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцах үүрэгтэй. Үүнд байрны инженерийн шугам сүлжээ, цахилгаан сүлжээ, бусад эд хөрөнгө ордог.

Харин хороолол доторх авто зам, гэрэлтүүлэг дундын өмчлөлд орохгүй. Хороолол доторх авто зам Нийслэлийн авто замын хөгжлийн газарт харьяалалтай явдаг. Тэд иргэдээс автомашины татвар гэж хурааж байгаа. Тус хөрөнгөөр хороолол доторх болон төв гудамжийн дагуух авто замаа засварлах ёстой.

Хороо, дүүрэг нь байна уу, холбогдох байгууллагуудад нь оршин суугчид асуудлаа уламжлаад эвдрэлтэй замаа засаж сайжруулахаар хөөцөлдөх хэрэгтэй.

-СӨХ санаачилга гаргаад шаардлагатай засвар үйлчилгээг хийх боломжгүй юу. Төсвийн хөрөнгөөр засахыг хүлээвэл багагүй цаг алдах эрсдэлтэй?

-Тодорхой харьяалалтай эд хөрөнгө дээр СӨХ өөрөө санаачилга гаргаад засварлах боломжгүй.

Ялангуяа, авто зам гэдэг хороолол дунд байсан ч заавал Нийслэлийн авто замын хөгжлийн газар, замын цагдаагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр стандартынх нь дагуу засах ёстой байдаг. Хороолол дотор цөмөрчихсөн замыг СӨХ дур мэдэн засаж бөглөлөө гэхэд сүүлд осол гарах нөхцөл бүрдүүлсэн зэргээр эрсдэл үүсвэл яах уу.

Хэрэв засах бол мэргэжлийн байгууллагад нь хандаж зөвлөгөө авсны үндсэн дээр хийх боломжтой. Нөгөөтэйгүүр, иргэдээс зам засах мөнгө хураах нь хуулиар хориотой. Хуульд дундын өмчлөлөөс бусад зүйлд оршин суугчдаас хураасан мөнгийг зарцуулахыг хориглоно гэсэн заалт бий. Дундын өмчлөлд хороолол дундах зам орохгүй.

 -Ер нь СӨХ-ны үйл ажиллагаанд оршин суугчид шүүмжлэлтэй хандах нь түгээмэл. Иргэдээс авсан мөнгөөр юу хийгээд байна гэх хардлага ч их бий. Энэ тухайд тодруулахгүй юу?

-СӨХ бол иргэдийн нэгдлээс үүссэн олон нийтийн байгууллага. Тухайн байранд амьдарч байгаа иргэд нь өөрсдөө ажиллуулдаг хувийн байгууллага гэсэн үг.

Өөрийн гэсэн бие даасан хуультай. Хуулийн дагуу тухайн байранд амьдарч байгаа бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, үүгээр ямар ажил хийх, хэдэн төгрөг хураалгах зэрэг шаардлагатай бүх асуудлаа хэлэлцдэг. Хоёрдугаарт, бүх гишүүдийн хурлаас сонгогдсон хяналтын зөвлөлд тухайн байрны оршин суугчид заавал байна гээд заачихсан. Тэд батлагдсан ажлаа хийж тайлангаа тавина.

Удирдах зөвлөл нь дундын өмчийн эд хөрөнгөө графикийн дагуу засаж байна уу гэх зэргээр хяналтаа тавиад явах ёстой. Тиймээс иргэд шүүмжлээд суух бус оролцоогоо хангах нь чухал.

Иргэд нь оролцоотой, идэвхтэй СӨХ сайн ажиллаад байдаг. Иргэд санаачилгатайгаар бүх гишүүдийн хуралдаа оролцож, өгч байгаа мөнгөн дээрээ хяналтаа тавьж, болохгүй бол СӨХ-оо шинэчлэн зохион байгуулах, даргаа солих бүрэн эрх нь хуулиар олгогдсон байдаг.

Улсын хэмжээнд байгаа 1300 гаруй СӨХ-ны 700 орчим нь манай дээд зөвлөлд бүртгэлтэй байдаг. Эдгээр СӨХ, оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалан ажиллаж байна. Бид ‘‘Ухаалаг СӨХ” аппликэйшн бэлдээд зарим СӨХ-оор туршилт хийхээр судалгаа аваад явж байна. Энэ жил коронавирустэй холбоотойгоор бүх гишүүдийн хурал хойшлогдсон тул энэ ажил түр хойшлоод байгаа.

Уг аппликэйшнийг айл бүрийн гар утсан дээр суулгаад өгчихнө. Ингээд иргэд өөрийн СӨХ-ныхоо бүх үйл ажиллагааг хянаад, тайлан тооцоог нь хараад явчихна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, СӨХ-оог шилэн болгохоор ажиллаж байна.

СҮҮЛИЙН ҮЕИЙН ХОРООЛОЛ, ХОТХОНУУДЫН ДУНДАХ ЗАМЫГ МАНАЙХ ХАРИУЦАХГҮЙ

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайхан:

-Хороолол, хотхон дундах авто зам эвдэрснээс болж оршин суугчдын ая тух алдагдаж, бухимдах шалтгаан болж байна. Энэ зун бороо хур элбэг байсан нь замын эвдрэлд ихээхэн нөлөөллөө. Үүнийг танай байгууллага хариуцаж засварлах үүрэгтэй юү?

-Ер нь хорооллын авто замууд янз бүр л дээ. Нийтийн эзэмшлийн зам талбай юу, эсвэл хувийн буюу тухайн аж ахуйн нэгжийн зам талбай юу гэдгээс хамаарна. Тухайлбал, сүүлд баригдаж байгаа хороолол, хотхонууд өөрсдийнхөө эзэмшлийн зам талбайд замаа барьж байгаа бол Нийслэлийн авто замын хөгжлийн газар үүнийг хариуцахгүй.

Тухайн компани замын арчлалт болон аюулгүй байдлаа хариуцдаг. Дээр үеийн орон сууцнууд буюу улс, нийслэлийн хөрөнгөөр барьсан авто замуудын арчлалтыг Нийслэлийн авто замын хөгжлийн газар хариуцдаг. Тэгэхээр ‘аль хотхоны ямар зам бэ гэдгээс хамаарч өөр байна.

Манайхаар тухайн ажил дээр хяналт тавиулна гэсэн ойлголт байдаг. Тухайн хорооллыг барьж буй компани өөрсдөө зургаа гаргаад хяналтаа тавиад гүйцэтгэсэн ажлыг бид хүлээж авах ойлголт байхгүй. Тэгэхээр зам арчлалтаа тухайн компани хариуцна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 1 цаг 52 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 1 цаг 54 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 1 цаг 56 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 3 цаг 2 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 3 цаг 44 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 3 цаг 48 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 3 цаг 49 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 3 цаг 50 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 3 цаг 51 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 3 цаг 55 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 3 цаг 56 мин Угаар мэдрэгчээ унтраасан өрхөд сайжруулсан түлш худалдахгүй 3 цаг 58 мин “Солонгос явуулна” гэх цахим зарт итгэж 50 сая төгрөгөөр хохирчээ 4 цаг 2 мин Итали, Франц, Бельги улс Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд өгөхийг эсэргүүцжээ 4 цаг 30 мин Дэлхийн 61 орны иргэдийн байгальд хандах сэтгэлзүйг үнэлжээ 4 цаг 30 мин Японы компани Токио–Нью-Йоркийн хооронд сансрын нислэг үйлдэхээр төлөвлөж байна 4 цаг 45 мин Британийн фермерүүд хулуугаар Оззи Осборны хөрөг бүтээж, дэлхийн дээд амжилт тогтоолоо 4 цаг 55 мин Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсон уу? 5 цаг 26 мин Монголын Мас-Рестлингийн баг Европын аваргад өрсөлдөнө 6 цаг 3 мин Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд оролцож байна 6 цаг 5 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top