x

Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд өгөв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдал тээвэрлэх дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад гардуулж өгөв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хог хаягдлын менежментийг өөр шатанд хүргэх нэг гол ажил бол техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон бусад хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ хүрээнд олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. 2019-2020 онд нийтдээ 35 хог хаягдлыг тээвэрлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автомашиныг хүлээлгэж өгнө. Өнөөдөр эхний ээлжийн 10 автомашиныг есөн дүүргийнхээ хот тохижилтын байгууллагуудад гардуулж өгч байна. Та бүхнийхээ иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгах энэ үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Иргэдийг эх үүсвэр дээр нь хогоо ангилан ялгадаг дадал зуршилд сургах нь их чухал. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, албан байгууллагуудад хэвшүүлэх үүднээс бид нийтдээ 149 хог ангилан ялгах цэгийг бий болгосон. Жилд 1.3 сая тонн хог тээвэрлэдэг. Үүний 85 хувийг нь дахин ашиглах бололцоотой байдаг. Гэхдээ бид 25 хувийг нь л дахин ашиглаж, ангилан ялгаж байна. Цаашдаа энэ тоог бид нэмэгдүүлж ажиллана” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 5 цаг 11 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 6 цаг 20 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 11 цаг 9 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 11 цаг 10 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 11 цаг 12 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 11 цаг 13 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 11 цаг 14 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 11 цаг 19 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 11 цаг 20 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 11 цаг 25 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 11 цаг 26 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 27 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 11 цаг 28 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 11 цаг 29 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 11 цаг 30 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 12 цаг 38 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 15 цаг 3 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 15 цаг 3 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 15 цаг 4 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 15 цаг 6 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб...
Top