x

Бага насны хүүхдийг хяналтгүй голын эрэгт тоглуулахгүй байхыг анхааруулав

НОБГ, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: “Туул, Тэрэлж голын усны түвшин нэмэгдэж байгаа талаар ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тэрэлж, Хэрлэн, Туул, Баянзүрхийн гүүр, Төмөрзам, Маршал, Зайсан, Яармаг, Сонсголийн гүүр зэрэг маршрутаар нийслэлийн аврах анги өдөр бүр 94 нэгж техник хэрэгсэлтэй хөдөлгөөнт завьт эргүүл болон явганаар үүрэг гүйцэтгэж, иргэдийг голын усанд өртөхөөс авран хамгаалж байна. Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулахгүй байхад эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна” гэлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: “Долоодугаар сарын 1-ний байдлаар дэлхийн хэмжээнд 10.5 сая коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралт 513 мянга бүртгэгдэж, 5 сая гаруй тохиолдол бүрэн эдгэрсэн дүн мэдээ байна. Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд Монгол Улсын хувьд мөн сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчлүүлж байгаа бол 2.458 хүн тусгаарлалтад бий. Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Шуурхай штаб ажиллаж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж ирлээ. 2020 оны хоёрдугаар сарын 7-ноос зургаадугаар сарын 30-нийг хүртэл Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийт 4.021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ” гэсэн мэдээллийг өгөв.

“Хаврын хуурайшилт зургаадугаар сарын 10-нд дууссан. Сүүлийн үед хур бороо ихтэй байгаа тул тогтоол ус, цүнхээл ус их тогтож байна. Нийслэлийн Байгаль орчны газраас 18 байршилд эрсдэл байх магадлалтай тул тус газруудад анхааруулга мэдээлэл бүхий самбар байршуулсан. Иргэд аялал зугаалгаар явахдаа хүүхдээ усанд осолдох эрсдэлээс хамгаалах, анхаарал сэрэмжтэй байх нь зүйтэй. Мөн тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор зуслангийн ойролцоо газраас 30 тарвагыг иргэд суурьшдаггүй бүс рүү шилжүүлэн суурьшуулсан. Нийслэлд 116 мянган га ойн сан байдаг. Үүний 95 мянган га нь ойгоор бүрхэгдсэн. Эл газруудад хуурайшилт их байна. Энэ жил самар ургадаг жил. Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 17 хувьд самар ургах боломжтой. Самрыг бүрэн боловсорсон үед нь түүхийг анхааруулж байна. Ойн сан бүхий газарт хууль бусаар газар олгож байна. Иргэд зуслангийн газар авахдаа нийслэлийн Байгаль орчны газарт хандаж, газраа шалгуулах боломжтой” гэж НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа мэдээлсэн юм.

“Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь “Тавантолгой түлш компани үйлдвэрийн засвараа хийж, түлшний нөөцөө хангаж эхэлсэн. Мөн зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна. Энэ жил өнгөрсөн жилийн нөөцөлсөн түлшнээс хамаагүй илүү түлшийг нөөцлөхөөр зорьж бэлтгэл ажлаа хангаж байна. Түлш нөөцлөх агуулах хүрэлцэхгүй хүндрэлтэй асуудал байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд зуны хоёр сард багтан өөрсдийн боломжоороо түлшээ нөөцөлж авахыг уриалж байна. Бидэнтэй гэрээтэй ажилладаг газрууд гэрээний дагуу сайжруулсан түлшээ нөөцлөх хэрэгтэй. Мөн “Тавантолгой түлш” ХХК болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай гэрээ байгуулж, иргэн, аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахаа түрээслэх боломжтой” гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 4 цаг 24 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 5 цаг 33 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 10 цаг 22 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 10 цаг 23 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 10 цаг 25 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 10 цаг 26 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 10 цаг 27 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 10 цаг 32 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 10 цаг 33 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 10 цаг 38 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 10 цаг 39 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 40 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 10 цаг 41 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 10 цаг 42 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 10 цаг 43 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 11 цаг 51 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 14 цаг 16 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 14 цаг 16 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 14 цаг 17 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 14 цаг 19 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб...
Top