x

Олон улсын морин цэргийн “Аравт” уралдаан манай улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдана

“Олон улсын цэргийн наадам-2020" энэ оны 8 дугаар сарын 23-нд ОХУ, Казахстан, Беларусь, БНХАУ, Монгол зэрэг 10 улсад нэгэн зэрэг болохоор болжээ. Наадамд одоогоор 32 орны 200 гаруй баг оролцохоо мэдэгдээд байна. 

Үүнээс Саудын Араб, Йемен улс “Аюулгүй орчин” тэмцээнд, Палестин улс “Цэргийн эмнэлгийн буухиа”-д анх удаа оролцохоор болжээ.

Техник хүлээж авах, бэлтгэл хийх, сугалаа явуулах, шүүгч болон талбайн шүүгчдэд сертификат олгох ажиллагаа 8 дугаар сарын 10-22-нд болж, Олон улсын цэргийн наадмын нээлт 8 дугаар сарын 23-нд олон улсын цэргийн техникийн форум “Арми-2020”-ийн хамт зэрэг эхэлж, хаалтын ажиллагаа 9 дүгээр сарын 5-нд болох аж. 

Наадмын өмнө ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газраас “Олон улсын цэргийн наадам-2020”-ын 3 дугаар шатны төлөвлөлтийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хурлаар дэлхий нийтэд тархаад буй "COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор наадмын нээлт, үйл ажиллагаа, бэлтгэлийг ДЭМБ-ын заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулах талаар хэлэлцлээ. 

“Олон улсын цэргийн наадам-2020"-д 32 орны 200 гаруй цэргийн баг оролцоно. 

Халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд “Олон улсын цэргийн наадам-2020”-д оролцогч нарт тавих эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, зааварчилгааг ОХУ тэмцээнд оролцогч болон зохион байгуулагч орнуудад цэргийн дипломатын шугамаар илгээж байгааг ОХУ-ын Зэвсэгт хүчний Байлдааны бэлтгэлийн Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал А.В.Перязев мэдэгдлээ. 

Олон улсын цэргийн наадмын хүрээнд Монгол Улсад олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг явуулна. Мөн “Цэргийн ралли” тэмцээний нэгдүгээр шатны уралдааныг ОХУ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар энэ уралдаанд Монгол, ОХУ, Казахстан улс оролцогчоор, Монгол Улсад суугаа АНУ, БНХАУ, БНСУ, Турк болон Япон улсын цэргийн атташе нар тухайн улсын төлөөлөл болон ажиглагчаар оролцох аж.

Мөн “Цэргийн ралли” тэмцээнийг манай улс анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Орос, Серби, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг 6 улс оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Манай оронд болох уралдаан тэмцээнд ирж оролцох цэргийн алба хаагчдыг уралдааны бэлтгэл шатанд "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлж, уралдаан эхлэхээс 35 хоногийн өмнө Монгол Улсад хүлээн авч 21 хоног тусгаарлалтад, 14 хоног хөл хорионы хяналтад байлгах аж. 14 хоногийн хөл хорионы хугацаанд багуудыг уралдаан явуулах газарт байрлуулж нэгдсэн бэлтгэлд хамруулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ бүгд нь УОК-оос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, дотоодын хорио цээрийн дэглэм энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон тохиолдолд уралдаанд оролцох баг тамирчдыг 7 дугаар сарын 15-нд Монгол Улсад хүлээн авснаар хэрэгжих аж. Тиймээс УОК-оос гарах дараагийн шийдвэрээс шалтгаалж баталгаат төлөвлөгөө гаргах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 4 цаг 45 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 5 цаг 54 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 10 цаг 43 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 10 цаг 44 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 10 цаг 46 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 10 цаг 46 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 10 цаг 48 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 10 цаг 53 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 10 цаг 54 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 10 цаг 59 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 11 цаг 0 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 1 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 11 цаг 2 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 11 цаг 3 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 11 цаг 4 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 12 цаг 12 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 14 цаг 37 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 14 цаг 37 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 14 цаг 38 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 14 цаг 39 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб...
Top