x

Охидод зориулсан гар утасны аппликейшин нээлтээ хийлээ

Өсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт 2020 оны 6 дугаар сарын 29-нд боллоо.

Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

Сарын тэмдэг нь хэдийгээр бүх охид, эмэгтэйчүүдэд ирдэг, энгийн жам ёсны зүйл боловч дэлхий дээрх хамгийн хаалттай сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Иймээс сарын тэмдгийн талаар мэдлэг мэдээлэл дутах, ичиж зовох, айж сандрах, хямрах явдал охидод элбэг тохиолддог.

Харин ОКИ аппликейшн нь өсвөр насны охидод сарын тэмдгийн талаар болон үнэн зөв мэдээлэл олгох, буруу ташаа сөрөг ойлголтуудыг няцаах, сарын тэмдгээ хянахад нь охидод туслах, сарын тэмдгээс болж ичиж зовох таагүй мэдрэмжүүдийг арилгах, өөртөө итгэлтэй болоход нь охидод туслах зорилгоор бүтээгдсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс охидод зориулан, охидтой хамтран зохион бүтээсэн тус аппликейшнийг боловсруулахад Монгол, Индонез улсын 400 гаруй өсвөр насны охид хувь нэмрээ оруулж, санаа бодол, туршлагаасаа хуваалцсан нь тус аппликейшнийг охидын сонирхолд нийцсэн, тэдний өвөрмөц эрэлт хэрэгцээг хангасан сонирхолтой, өнгөлөг аппликейшн болгосон. Мөн өсвөр насны охидод зориулсан монгол хэл дээрх энэ төрлийн анхны аппликейшн гэдгээрээ онцлогтой юм.

ОКИ аппликейшнийг Монголын өсвөр насныхан дунд нэвтрүүлэх, байнгын хэрэглээ болгох чиглэлээр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, WASH Action Монгол ТББ, Монгол контент компани зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Эдгээр байгууллагуудын төлөөлөл цахим нээлтэд оролцож, ОКИ аппликейшнийг танилцуулсны зэрэгцээ Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа ОКИ аппликейшний анхны хэрэглэгчдийн төлөөлөл болж Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн өсвөр насны охид сэтгэгдлээ хуваалцсан юм. Охид ОКИ аппликейшн их таалагдсан талаар, тэдний дотны найз, үнэнч зөвлөгч хэдийн болсон талаар сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Мөн нээлтийн үеэр Индонез охид монгол найзууддаа цахим мэндчилгээ илгээснийг дамжууллаа.  

Цахим нээлтийг НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн ГБХЗХГ-ын Фэйсбүүк хуудас www.gogo.mn, www.yolo.mn, www.namuu.mn сайтуудаар болон https://www.facebook.com/unicefmongolia/videos/2968767389826127/?t=4088 линкээр үзэх боломжтой. 

Татаж авах холбоос http://onelink.to/okymongolia

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 11 цаг 9 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 12 цаг 18 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 17 цаг 7 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 17 цаг 8 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 17 цаг 9 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 17 цаг 10 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 17 цаг 12 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 17 цаг 17 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 17 цаг 18 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 17 цаг 23 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 17 цаг 24 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 25 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 17 цаг 26 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 17 цаг 27 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 17 цаг 27 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 18 цаг 36 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 21 цаг 1 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 21 цаг 1 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 21 цаг 2 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 21 цаг 3 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб...
Top