x

Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцны батламж гардууллаа

Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд өнөөдөр түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардууллаа. Батламжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын дарга С.Амарсайхан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс гардуулж өгөв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр манай Эрүүл мэндийн салбарынхны хувьд алтан гэж хэлж болохоор агшин тохиож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд та бид эрүүл мэндийн салбарт тодорхой дэвшлийг гаргаж ажиллалаа. Засгийн газар ч эрүүл мэндийн салбартаа онцгойлон анхаарч төсөв 40 хувиар нэмэгдэж, хөрөнгө оруулалт 420 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Бид хүн амын дунд шинэ коронавирусийн тархалтыг дэгдээлгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Засгийн газар, Улсын онцгой комисс эрүүл мэндийн салбарыг онцгойлон харж үзэн энэ мэргэжлийн үнэ цэнийг эрхэмлэн дээдэлж байгаад маш их баяртай байна. Ингээд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, гүн хүндэтгэл илэрхийлье” хэмээлээ.

Хотын дарга С.Амарсайхан “Нийслэл анх удаа иргэдээ түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангаж эхэлсэн. Тэр дундаа гэр хорооллынхоо иргэдийг үе шаттай орон сууц, дэд бүтцээр хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр Улаанбаатар хотоо хөгжүүлэх боломжгүй. Тийм учраас энэ чиглэлд онцгой анхаарч бодлого барьж ажиллаж ирлээ. Иргэдийнхээ эрүүл энхийн манаанд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа та бүхэндээ нийт нийслэлийнхээ иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гээд Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилнүүдэд ажлын өндөр амжилт хүссэн юм.

Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан авч байгаа аж. Батламж гардан авсан иргэд байраа сонгон, нийслэлийн Орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 10 цаг 32 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 11 цаг 41 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 16 цаг 29 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 16 цаг 31 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 16 цаг 32 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 16 цаг 33 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 16 цаг 35 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 16 цаг 40 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 16 цаг 41 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 16 цаг 45 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 16 цаг 46 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 47 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 16 цаг 48 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 16 цаг 49 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 16 цаг 50 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 17 цаг 59 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 20 цаг 24 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 20 цаг 24 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 20 цаг 25 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 20 цаг 26 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб...
Top