Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын энэ сарын 29-ний өдрийн 486 дугаар захирамж гаргаж Ховд аймаг руу орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна.
Захирамж энэ сарын 29-ний өдрийн 22:00 цагаас хэрэгжиж эхэллээ.
Тухайн шийдвэрийн хүрээнд аймгийн төвөөс 120 км зайд орших Баян энгэр хэмээх газарт хяналтын пост гаргасан байна.
Харин Улаанбаатар хот болон бусад аймгаас ирэх, тухайн чиглэлд явах иргэдийг Ховд аймгийн төвийг тойруулан гаргаж, хяналтын пост дээр бүртгэн, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлэх аж.
Иймд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийг биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.