x

Улсын наадмын хурдан морины унаач хүүхдийн бүртгэл эхэллээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун:

-“Баяр наадмыг зохион байгуулах түр журмыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар баримтлан ажиллана. 2018 оноос уралдаанч хүүхдийг хурууны хээгээр нь бүртгэж эхэлсэн. Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн санд нийт 2019 онд давхардсан тоогоор 14,485 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. 

Уралдааны асуудлаас гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэх байдал, хичээл хоцрогдол, хүүхдийн эрхийн зөрчил гарахгүй байх зэрэг асуудлуудаар жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэг дэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хэлтсүүд хяналт тавин бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг энэ жил 6 сарын 29-нөөс 7 сарын 9-нийг хүртэл 21 аймаг, болон нийслэлд хийнэ. 

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага: 

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд:

 Уг даатгалд нэг удаа хамрагдсанаар тухайн хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах зохион байгуулалт хийсэн. Ингэхдээ

  • Суурь хураамж нь 100,000 төгрөг
  • Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байна. 

Дан ганц хурдан морины уралдааны үеэр даатгал үйлчлэх бус жилийн хугацаанд хүүхэд бусад байдлаар бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын үйлчилгээ хэрэгжих юм" гэв. 

"СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛИЙГ  ӨМСӨЖ УРАЛДААНД ОРОЛЦУУЛАХ ЧИГЛЭЛИЙГ 9 ДҮҮРЭГ, 21 АЙМАГТ ӨГСӨН"

ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг:

-"Уяачид бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь 2019 оны тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Уралдаанч хүүхдийн бүртгэл нь хүүхдийн эрхийг зөрчүүлэхгүй байх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд бусад эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой тул уралдаанч хүүхдүүдэд заавал стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж уралдаанд оролцуулах чиглэлийг 9 дүүрэг, 21 аймагт өгсөн.

Мөн 21 аймаг есөн дүүрэгт цахим бүртгэлийн тусгай төхөөрөмжийн нөөц, картыг бэлдэж, хүргүүлж байгаа тул бэрхшээл гаргахгүй байхаар ажиллаж байна. Бидэнтэй хамтран ажиллахаар СЗХ-ноос 11 даатгалын компани бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн даатгалын компани манай шаардлагыг хангаж байгаа. Ер нь бүх даатгалын компаниуд бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй. 

Өнгөрсөн онд 121 хүүхэд гэнэтийн ослын даатгалд хамрагдаж, 186.6 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Нөхөн олговор нь ганц уралдаанд оролцсоноор биш. 

Түүнчлэн морин спорт уяачдын холбооноос бүх сумдад уяачдаа программд бүртгэсэн бөгөөд энэ нь уяачдыг хариуцлагажуулж, хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах ажил гэж үзэж байна. 2020 он гарснаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ хориглосон тогтоолыг зөрчиж, жижиг  үсэргээ, сунгаа зохион байгуулсан 17 уяачдад хариуцлага тооцсон" гэв. 

Цахим бүртгэлийг 21 аймаг болон нийслэлд нэгэн зэрэг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хурдан морь уралдаанч хүүхэд заавал даатгагдсан байх ёстой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 11 цаг 3 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 12 цаг 12 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 17 цаг 1 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 17 цаг 2 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 17 цаг 4 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 17 цаг 5 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 17 цаг 6 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 17 цаг 11 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 17 цаг 12 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 17 цаг 17 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 17 цаг 18 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 19 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 17 цаг 20 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 17 цаг 21 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 17 цаг 22 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 18 цаг 30 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 20 цаг 55 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 20 цаг 56 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 20 цаг 56 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 20 цаг 58 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб...
Top