x

Ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 11-15 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 6 хэм дулаан байна.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 1-6 хэм, Их нууруудын хотгор болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар хүйтэрч 7-12 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-д зарим газраар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 15, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 1 цаг 21 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 1 цаг 25 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 1 цаг 26 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 1 цаг 28 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 30 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 1 цаг 32 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 1 цаг 32 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 1 цаг 34 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 2 цаг 13 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 3 цаг 45 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 3 цаг 48 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 3 цаг 49 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 4 цаг 55 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 5 цаг 37 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 5 цаг 41 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 5 цаг 42 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 5 цаг 44 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 5 цаг 45 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 5 цаг 48 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 5 цаг 50 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар...
Top