x

У.Хүрэлсүх: Засгийн газар огцрохгүй, сонгууль хойшлохгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд мэдэгдэл хийж хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр долоон арга хэмжээг авахаар болсон.

Энэ үеэр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэх, Засгийн газар огцрох эсэх асуудалд Ерөнхий сайд хариулт өгөв. 

Тэрээр "Бүх зүйлийн хуулийн дагуу явна. Сонгууль хойшлогдох нөхцөл үүсээгүй. Цагийн байдал өөрчлөгдөж, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд сонгуулийг хойшлуулах эсэх асуудлыг ярьж болно. Өнөөдрийн байдлаар сонгуулийг хойшлуулах шалтгаан харагдахгүй байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн уриалгыг судалж байна. Хүндэтгэлтэй хандана. Монгол улсын Засгийн газар огцрохгүй. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Үндсэн хуулийг дагаж бусад хууль гарах ёстой. Энэ хуулийг УИХ батлах ёстой. УИХ ямар шийдвэр гаргана түүнийг Засгийн газар дагаж ажиллана" гэв.

Мөн улс орны эдийн засгийг дэмжихээр долоон арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж 5.1 их наяд төгрөг зарцуулагдах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төсөвт тодотгол хийхгүй. Бүтээн байгуулалтын ажлуудаа танахыг хүсэхгүй байна. Цаана нь ажлын байр, цалин хөлс байгаа. Бүтээн байгуулалтаа зогсоовол энэ бүхэн зогсоно. Хүн амын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ хүмүүстээ нийгмийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Улс оронд хийгдэх бүтээн байгуулалтыг танах нь эдийн засагт эсрэгээрээ хүндрэл дагуулах учраас зогсоохгүй. 

Монголбанкны ерөнхийлөгч, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзсан. Монголбанк бол Засгийн газарт харьяалагддаггүй. Бие даасан хуультай. Бидний удирдлагын гадна байдаг. Тиймээс Ерөнхий сайд хүсэлт тавьсан. Бодлогын хүүг 1 хувь бууруулсан. Дахиж буулга гэж хүсэлт тавина. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Хадгаламжийн хүүгээ бууруулах ёстой. Зээлийн хүүгээ бууруулах ёстой. Олон удаа хүсэлт тавьж байгаа. Хүсэлт хүлээж авахгүй бол Засгийн газар арга хэмжээ авна. Банкууд реформ хийх цаг болсон. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг аль аль нь хохирол багатай даван туулах ёстой” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 35 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 36 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 18 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 51 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 5 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 8 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 14 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 16 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 18 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 20 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 21 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 39 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 41 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 47 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 56 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 36 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 26 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 27 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top