x

Ирэх сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргажээ. Ирэх сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх аж. 

Баруун аймгуудын нутгаар:

"Агaaрын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна"

Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс голын хөндийгөөр  шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орно.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар:

"Агаарын температур Сэлэнгэ, Төв  аймгуудийн нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна"

Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс  хүйтний эрч суларч, Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.  

Энэ сард Булганы зүүн, Сэлэнгэ, Төв аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Нэгдүгээр болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн зарим газраар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсч, цасан  шуурга шуурах төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар:

"Агаарын температур Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна"

Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс хүйтний эрч суларч, шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 

Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нийт нутгаар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхээр нийт нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэх ба цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар:

"Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна"

Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч, шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Энэ сард Дундговийн зүүн хойд, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хагаст хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зүүн хагаст нойтон цас, дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, зарим үед 18-20м/с, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с,  зарим үед 20-24 м/с хүрч ширүүсэх буюу цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. 

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 1 цаг 23 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 1 цаг 26 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 1 цаг 27 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 1 цаг 30 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 32 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 1 цаг 34 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 1 цаг 34 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 1 цаг 36 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 2 цаг 15 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 3 цаг 47 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 3 цаг 49 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 3 цаг 51 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 4 цаг 57 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 5 цаг 39 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 5 цаг 43 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 5 цаг 44 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 5 цаг 45 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 5 цаг 46 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 5 цаг 50 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 5 цаг 51 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар...
Top