x

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Арванхоёрдугаар сарын 9-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 08-НЫ 20 ЦАГАА­С 12 ДУГААР САРЫН 09-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.

Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НААС 12 ДУГААР САРЫН 14-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 3 цаг 8 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 3 цаг 11 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 3 цаг 12 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 3 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 3 цаг 17 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 3 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 3 цаг 19 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 3 цаг 21 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 3 цаг 59 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 5 цаг 31 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 5 цаг 34 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 5 цаг 35 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 6 цаг 41 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 7 цаг 23 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 7 цаг 27 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 7 цаг 28 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 7 цаг 30 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 7 цаг 31 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 7 цаг 34 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 7 цаг 36 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ
Top