x

Ц.Мөнх-Оргил: УИХ тарах нөхцөл байдал үүсээгүй

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байна. Өмнө нь энэ оны нэгдүгээр сард парламентын нэр бүхий гишүүд УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсгээ зурж байсан ч төдийлөн дэмжлэг авч чадаагүй юм.

 

Тэгвэл энэ удаа яриа эрчээ авч, уг саналыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо 40-өөс даваад байгаа гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын байр суурийг тодрууллаа.

-УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарж, ээлжит бус сонгууль явуулах талаар танай намын зарим албан тушаалтан гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Би гарын үсэг зурахгүй. Энэ удаагийн парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой. Ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

Нөгөө талд хийж чадаагүй ажлаа ч ард түмэндээ тайлагнах нь зөв. Ингээд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоор ард түмнээр дүнгээ тавиулах ёстой.

-УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна гэх мэдээлэл бий. Хэрэв гишүүдийн тоо 51 хүрвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах хуулийн заалтууд бий. Тухайлбал, УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй, Ерөнхий сайдаа томилж чадахгүй эсвэл улсын төсөв баталж чадахгүй тохиолдолд УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах боломж бүрдэнэ гэсэн үг.

Гэтэл өнөөдөр ийм нөхцөл байдал үүсээгүй байна. УИХ, Засгийн газар ажлаа хэвийн явуулж байна шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг парламент хийж, ард нийтийн санал асуулга явуулахаар тогтлоо.

-Энэ удаагийн парламент хангалтгүй ажиллаж байгаа учир тарах асуудал хөндөгдсөн юм биш үү?

-Манай нам 2016 оны сонгуульд орохдоо дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ танилцуулж дэмжлэг авсан. Үүн дээрээ суурилсан УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө ч батлаад хэрэгжүүлээд явж байна.

Хийсэн ажлаа тайлагнадаг, хийж чадаагүйгээ тайлбарладаг, хугацаандаа дүнгээ тавиулдаг л байх ёстой. УИХ тарах нь нэг талаас улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Нөгөө талаас парламентын засаглалын дархлааг сулруулна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 9 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 17 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 23 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 27 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 33 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 37 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 40 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 43 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 46 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 50 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 54 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 41 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 45 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 49 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 56 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 59 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 19 цаг 3 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 19 цаг 7 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 10 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top