x

Хүрэн баавгай малчдыг сандаргаж байна

Сибирийн түймрээс болж идэш тэжээлийн хомсдолд орсон зэрлэг ан амьтад суурьшлын бүс рүү орж ирэх нь элбэгшжээ. Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн сум сууринд хүрэн баавгай “зочилсон” гэх тохиолдол хэд хэд гарлаа. Хэнтий аймгийн хэмжээнд л гэхэд нийт найман баавгай суурьшлын бүсэд орж иржээ.

Ихэнх нь залуу баавгай, бамбарууш аж. Бид энэ талаар Хэнтий аймгийн Биндэр сумын удирдлага болон иргэдээс тодруулсан юм. Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж айлын гэр, хашаа нураах, бэлчээр таваа мал идэх зэргээр малчдыг сандаргаж байгаа талаар тэд хэлэв.

 

Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс хойш 11 километрт Яргуй хавцлын бэлд байрлах иргэн Б.Амгалангийн 16 бүл зөгийг хүрэн баавгай самарч, юу ч үгүй болгосон гэнэ. Түүнчлэн баавгайг харах, зураг авах, бичлэг хийх гэж яваад иргэд баавгайд хөөгдсөн байна. Мөн баавгайг мотоциклоороо 30 гаруй километр газар хөөж бахардуулсан тохиолдол ч гарчээ.

Баавгай намрын цагт самар жимсээр хооллож, өвөл ичдэг амьтан. Гэтэл сум дундын ойн ангиас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр найман аймгийн 61 сумын нутагт хуш модны самар ургаагүй нь баавгай суурьшлын бүсэд нэвтрэх шалтгаан болсон хэмээн албаныхан хэлэв.

Шаардлагатай тохиолдолд хүрэн баавгайг устгаж болно

Зэрлэг ан амьтан суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар нарийн зохицуулалт манай улсад байдаггүй гэнэ. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханаас тодруулахад:

-“Бид Хэнтий аймаг болон холбогдох сумдын удирдлагад зөвлөмж хүргүүлсэн. Хүрэн баавгай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор ан амьтдын жагсаалд ордог.

Амьтны тухай хуулийн 35.1 болон 5.5.1 дэх заалтын дагуу хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудын оролцоотойгоор тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч ажилла гэсэн зөвшөөрөл өгсөн. Тус арга хэмжээг авсан тохиолдолд акт, протокол үйлдэх ёстой гэсэн заалт бий. Бид холбогдох газруудад энэ дагуу зөвшөөрлийг нь өгсөн.

Аймгийн удирдлагууд “Яамнаас баавгайг устгаж болохгүй гэсэн мэдээлэл ирсэн” гээд байгаа юм. Мэдээж бид хууль зөрчиж шууд устга, бууд гэсэн тушаал өгөхгүй шүү дээ. Мөн аймаг, орон нутаг сумын Засаг дарга нар бүрэн эрхээ мэддэг хэрнэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж асуудал үүсэж байна. Хэнтий аймагт явж байгаа баавгайг Улаанбаатар хотод байгаа БОАЖЯ-ны хоёр мэргэжилтэн яах ёстой юм” гэв.

Харин Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр:

-“Манай сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын сүүлчээс баавгай орж ирэх болсон. Үүнээс болж малчид болон зөгийчид эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ хохирлыг бид барагдуулах боломжгүй. Хууль бусаар ан амьтан агнасны торгуулийн мөнгө суманд биш БОАЖЯ-ны тусгай дансанд ордог” гэсэн юм.

Харин энэ талаар БОАЖЯ өөр байр суурьтай байв. Тэд хэлэхдээ “Хууль бус ан агнавал торгуулийг тухайн аймаг, сум 100 хувь авдаг. Уг торгуулиараа иргэдийн нөхөн төлбөр болон аливаа эрсдэлийг хариуцах ёстой. Манай яам сохор зоос ч авдаггүй” хэмээв.

Харин хүрэн баавгайд зөгийгөө сүйтгүүлсэн зөгийчин Б.Амгалан "Орон нутгийн удирдлагуудад тухайн болсон үйл явдлын зургийг баримтжуулж үзүүлсэн. Ямар нэгэн нөхөн төлбөр олгох тухай хэлээгүй. Сонор сэрэмжтэй бай л гэж хэлсэн. Манайх 31 бүл зөгийтэй, үүнээс 16 бүлийг нь өнгөрсөн сарын 25-нд юу ч үгүй сүйтгүүлсэн.

Үүнээс хойш сумын төвийн ойролцоо баавгай үзэгдэх болсон. Ганц манайх ч биш бусад хэд хэдэн зөгийчид зөгийгөө сүйтгүүлсэн. Намрын зөгийн бал шим сайтай байдаг. Нэг бүл зөгий нь 700 мянган төгрөгийн үнэтэй” хэмээв.

“Эр баавгай 6.5 сая, эм баавгай долоон сая төгрөгийн үнэтэй” байдаг

Бид Биндэр сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Цэдэвсүрэнтэй холбогдоход:

-“Хүрэн баавгайг бахардуулж хөөлгүй аль болох алсын зайнаас дуу чимээ өт үргээн, ойн бүс рүү явуулах арга хэмжээг удаа дараа авч ажиллаж байна. Иргэдэд жимс жимсгэнэ, ургамал түүх, хадлан тэжээл бэлтгэхдээ сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Жам ёсны эрхийг хөндөж амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

Ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, ховор амьтны чихмэл хийсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, амьтад учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх заалттай.

Хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь эр баавгай 6.5 сая, эм баавгай долоон сая төгрөгийн үнэтэй” гэж ярилаа.

 
 

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Уншигч (202.55.188.86)
    Эвийдээ. Түймрээс болж аргагүйтээд ирсэн байхдаа. Эвтэйхэн загнаж хооллоод явуулаарай.
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • Иргэн.Т (66.181.182.194)
    Баавгай хүн барьвал яах вэ? Харсаар байтал мал хуйг нь барьвал яах вэ? Амь хамгаалж гарцаагүй байдалд орвол яах вэ? Дүгнэлт: төмпөн нүдээд сигнал дараад зогсох уу!!! Хүний амьнаас илүү амьтан манай улсад л байна. Тэгсэн мөртөлөө хүний амьнаас илүү үнэтэй зүйл үгүй гэнэ. Зусардсан хулгайчууд минь амьдралд бодитой ажил хийнэ шүү. Баавгай хүн барьвал эрээн цаасаа уншиж суухаасаа эрх биш ичих биз.
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 22 цаг 2 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 22 цаг 10 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 22 цаг 15 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 22 цаг 19 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 22 цаг 52 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top