x

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын бүтээн байгуулалт 75 хувьтай байна

Яармаг дахь Арцатаас Хархорин Өнөр хороолол чиглэлд баригдаж байгаа “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 75 орчим хувьтай байна. Тулгуур багана хоорондыг холбох кабелийг агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг 4-5 дугаар сард бүрэн угсарч дуусгасан бөгөөд  өнөөдрөөс холбооны кабель суурилуулах бэлтгэл ажлыг эхлүүллээ. Мөн  хоёр буудлын барилга болон гараажийн барилгын ажил хийгдэж үргэлжилж байна.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг Францын Пома группийн инженерүүд болон “Моннис инженеринг” ХХК, "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа юм.

Энэхүү төслийг Яармаг – Хархорин чиглэлд барих болсон шалтгаан нь автозамын шууд холболтгүйгээс гадна Туул гол, төмөр зам, авто замын сүлжээ зэрэг газарзүйн саад ихтэй. Тиймээс газар чөлөөлөлт багатай, хамгийн их ачаалалтай зорчих чиглэлүүдийн нэг хэмээн тооцож энэхүү төслийг Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлж байна.

Тус чиглэл дэх нийтийн тээврийн зорчигчдын урсгал нь нийслэлийн нийт зорчигчдын 17–18 хувийг эзэлдэг бөгөөд иргэд өдөр бүр замын түгжрэлд дунджаар 1–2 цагийг зарцуулж байна. Харин дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармагаас Хархорин хүртэлх зайг ердөө 11 минутын дотор туулах боломж бүрдэхээс гадна нэг кабин буюу бүхээгт 10 хүний багтаамжтай учир олон хүнийг нэг дор тээвэрлэх зэрэг иргэдийн ажлын бүтээмж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.

Мөн уг төсөл хэрэгжсэнээр энэ чиглэлийн автомашины хөдөлгөөнийг ойролцоогоор нэг хувиар бууруулах тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, өдөрт 100 мянган автомашин зорчдог бүсэд хөдөлгөөнд оролцох автомашины тоо 1000 орчмоор цөөрөх боломжтойг судалгаагаар тогтоожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 53 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 8 цаг 18 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 32 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 35 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 38 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 56 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 41 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 42 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 53 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 22 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top