x

51 гишүүн гарын үсэг зурвал УИХ тарна

МАН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Зарим гишүүдийнх нь жиргэснээр, энэ ажлыг намын удирдлагаас дэмжиж, намын ерөнхий нарийн бичгийн дарга нь гарын үсэг зуруулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Залуу гишүүдийн олонхи энэ санаачилгыг дэмжиж байгаа бол, зарим ахмад гишүүдээс “нам булшлах гэлээ” хэмээн тэднийг зандарч саналаасаа буцахыг тулгаж яваа бололтой. Гэхдээ МАН-аас болон бүлгээс албан ёсны шийдвэр гаргаагүй, байр сууриа илэрхийлээгүй бол, УИХ-ын даргын зүгээс “УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийх асуудал яригдаж байгаа” гэж мэдэгдэв. 

УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр буюу 51-ээс дээш гишүүн нэгдэж УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн баривал УИХ тарах Үндсэн хуулийн заалттай. Ийм тогтоолын төсөл өргөн барьсан тохиолдолд түүнийг ажлын долоо хоногийн дотор хэлэлцэж, хэлэлцэж эхэлснээс долоо хоногт багтаан эцэслэн шийдвэрлэх дэгтэй. Хэрвээ УИХ тарахыг гишүүдийн олонхи дэмжвэл тэд дараагийн УИХ-ын сонгуулийг товлон зарлана. Тэр нь УИХ-ын ээлжит бус чуулган бөгөөд санал авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө товлох хуультай юм.

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн зүгээс энэ УИХ-ын хугацаанаасаа өмнө тарахыг хоёр удаа чуулганы хуралдаан дээр мэдэгдэж, мөн нэг удаа тараах саналаа УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлсэн билээ. Мөн УИХ-ын гишүүн АН-ынхан болон гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн нарын 20 орчим гишүүн УИХ-ыг тараахаар гарын үсэг зурж байсан удаатай.

itoim.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 5 цаг 20 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 6 цаг 53 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 7 цаг 3 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 7 цаг 22 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 7 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top