x

Ё.Баатарбилэг сайд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, шударга ёсыг тогтооно уу!

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хандаж, АШУҮИС-ийн доктор, профессорууд, нэр бүхий багш нар албан бичгээр шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагыг хүргүүлэх болсон шалтгаан нь  Ё.Баатарбилэгийн өмнө алба хашиж байсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг  үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон.

Үүнээс үүдэж захирал асан Г.Батбаатар шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр түүнийг  үндэслэлгүй халсан нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр энэ оны  дөрөвдүгээр сарын 25-д гарч, долдугаар сарын 2-ны өдөр Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох  шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж хүртэл гарсан юм байна.

Тиймээс тус сургуулийн багш нар  өнгөрөгч долоо хоногт Ё.Баатарбилэг сайдад  албан шаардлага хүргүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсчээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэрвээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, шударга ёсыг баримталдаг бол АШУҮИС-ийн эрдэмтэн багш тавьсан шаардлагыг яаралтай шийдвэрлэж. С.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох биз. Үндсэн хуульт ёсонд "шүүх эцсийн шийдвэрийг гаргана" гэдэг болохоор салбарын сайд байтугай төрийн тэргүүн нь түүнийг дагаж мөрдөх учиртай гэдгийг эрхэм сайдад сануулах юун. 

Жич: Ё.Баатарбилэг сайдад хаягласан албан бичгийг бүрэн эхээр нь хуулбарлан оруулав.

 

Улсын их хурлын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа

2019 оны 9 сарын 10-ны өдөр

Таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд Монгол улсын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэдийг Монгол улсын Засгийн газарт төлөөлөн нийгмийн нэн чухал энэ салбарын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх их ажилд тань амжилт хүсье.

Өмнөх Засгийн газрын үед буюу 20018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг Та мэдэж байгаа байх. Энэ томилгоо нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ба шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж ч гарсан байна.

Иймд хууль тогтоогч, засгийн газрын гишүүн таныг шүүхийн шийдвэр ба захирамжийн дагуу АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэн хүсч энэхүү захидлыг хүргүүлж байна.

Гүнээ хүндэтгэсэн:

  • АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Д.Малчинхүү
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Баасанхүү
  • АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш
  • Монгол улсын Гавьяат багш,
  • Биологийн ухааны доктор, профессор                                       И.Пүрэвдорж
  • Анагаах ухааны доктор, профессор                                            С.Цогтсайхан
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Сарантуяа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 9 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 16 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 22 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 27 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 33 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 36 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 39 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 42 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 45 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 50 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 53 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 44 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 49 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 56 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 58 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 19 цаг 3 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 19 цаг 6 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 10 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top