x

Саарал жагсаалтын асуудлаар дүгнэлт гаргах эрт байна

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа манай улсад ихээхэн эрчимжиж байна. ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллагаас Манай улсыг “саарал жагсаалт”-д оруулж болзошгүй хэмээн анхааруулсан явдал үүнд нөлөөлсөн гэж болно. 2016 онд анх саарал буюу хар жагсаалтад оруулах эрсдэлтэй болохыг анхааруулсан бол 2017 онд энэ эрсдлийг үгүй хийж, эрчимтэй хяналтад шилжсэн байна.

 

Өргөтгөсөн-эрчимтэй хяналт гэдэг бол шар гэрэл бөгөөд 40 зөвлөмжийг нутагшуулж, хэрэгжилтийг хангахгүй бол саарал руу орно гэсэн дохио. 

Өдгөө энэхүү 40 зөвлөмжийн хувьд харьцангуй ахиц гараад байгаа нь Монгол Улсын хууль эрх зүйн орчинд ихээхэн шинэчлэл хийгдсэний үр дүн юм. Үүнд Монголбанк, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудын хүчин чармайлт их. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд “KYC” гэж нэрлэгддэг харилцагчаа таних маягтыг идэвхтэй бөглөсний эерэг нөлөө ч бий.

Ер мөнгө угаахтай тэмцэх ойлголт бол улс орон, цаашлаад бүс нутгийн хэмжээнд яригддаг том асуудал. Сүүлийн үеийн мэдээллээр техникийн гэж хэлэгдэх 40 зөвлөмжид ахиц гарсан ч шууд хэрэгжилтийн 11 заалт үлдээд байгаа. Үүнээс үүдэн олон нийтийн дунд саарал жагсаалтад орчихвий гэсэн эмээх зүйл байна. Саарал жагсаалтад орчихвол үүсэх эрсдэл маш их учраас үүнээс болгоомжлох нь аргагүй.

Шууд хэрэгжилтэд оноо алдаж байгаа асуудлууд байгаа ч мөн сайжирсанд заалтууд ч байгаа аж. Хамгийн гол нь манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог хэрхэн үнэлж байгаагаас бүх юм хамаарна. Аливаа улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог шалгахдаа харилцан үнэлгээний тайлан гэдгийг ашигладаг. Уг тайланг бусад улсууд нь хамтарч, харилцан үнэлж, дүн тавьсанаар цаашдын хийх ёстой ажлыг тодорхойлдог. Асуудлаа шийдвэрлээгүй, хүчин чармайлт гаргаагүй улсыг саарал жагсаалтад оруулдаг.

Харин манай улсын хувьд энэ чиглэлээр өөрчлөлт дэвшилийг бий болгосон, түүний баримтаар нотолж байгаа, цаашид хүчин чармайлт гаргах нь илэрхий байгаа үед муу амлах нь илүүц биз. Иймд үнэлгээний үр дүн эцсийн байдлаар гараагүй байхад дүгнэлтэнд хүрэхэд хэтэрхий эрт байна. Эцсийн дүгнэлт 10 сард гарахаар байхад бид үүн дээр өнгөц хандаж болохгүй.

Эх сурвалж: Монголбанк

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top