x

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын ойн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.

1990 оны бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр байнгын ажиллагаатай анхны парламент- Улсын Бага Хурал байгуулагдаж, есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаас хойш 29 жил өнгөрчээ.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Хууль тогтоох, төлөөлөх шинжийг хослуулсан байнгын ажиллагаатай парламентат ёсыг шинжлэх ухааны чухал нээлт гэж үздэг бөгөөд манай үе үеийн парламентууд өөр өөрийн үүх түүхийг бүтээсээр ирсэн.

Өдгөө Монгол Улсын Их Хурал сургамж, туршлагаа цэгнэж, сайныг уламжлан саарыг засаж, улс гэр, иргэн түмнийхээ ирээдүйн зам мөрийг цэгцлэн тэгшлэх зорилгоор сүүлийн гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийгмийн өргөн хүрээний зөвшилцлийг ханган, хуулийн дагуу боловсруулан хэлэлцэж, бэлэн болгосон төслөө ард түмнээсээ асуухаар шийдвэрлэсэн цаг үетэй энэ удаагийн Парламентын өдөр давхцаж байна. 

Энэхүү “Ард нийтийн санал асуулга” бол засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон иргэний онцгой эрхийг 1945 оноос хойш анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа түүхэн үйл явдал юм.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах ардчилсан Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр хичээн зүтгэсэн өнгөрсөн 29 жилд амжилт ололт арвин, алдаа гажуудал ч багагүй байлаа.

Төрийн эрх мэдэл хуваарилалтын харилцан тэнцэл хангалтгүй, засаглалын хариуцлага, тогтвортой байдал, хяналт сул, баялгийн хуваарилалт тэгш бус, хууль тогтоомж явцуу бүлэглэл, эрх мэдэлтэнд үйлчилдэг болж, шударга ёс алдагдсанаар иргэдийн төрдөө, ирээдүйдээ итгэх итгэл алдарч, улмаар ядуурал, авлига ужгирсан нь хүн бүхэнд тодорхой байна. 

Парламентын засаглалтай улс орны хувьд Монгол Улсын Их Хурал эдгээр алдаа, гажуудлыг засах онцгой үүрэг хүлээж буйгаа ухамсарлаж, хууль батлах босгыг өндөрсгөх, УИХ-ын эрх мэдлийг багасгаж, хариуцлагыг чангатгах, “давхар дээл”-ийг хязгаарлах, мэргэжлийн Засгийн газар байгуулах боломжийг Ерөнхий сайдад олгох, өргөсөн тангаргаа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж хариуцлага тооцох, шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ шударга, тэгш хүртээх, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах зэрэг томоохон өөрчлөлтийг араасаа дагуулах шинэтгэлийн шинж чанартай олон суурь зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байна.

Эрхэм иргэд ээ,

Хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бүрнээ хангах үндсэн дархлаа мөн билээ.

Тиймээс парламентын бүгд найрамдах улсын тогтолцоогоо төгөлдөршүүлж, төрийг удирдах үйл хэрэгт оролцох эрхээ идэвхтэй ашиглахыг Та бүхнээсээ хүсье.

Цэгцлэх цаг ирж, цэгцрэх хөдөлгөөн эрчээ авч байна. Шийдэл, төсөл бэлэн боллоо. Цэгцрэх хөдөлгөөнийг түшин дэмжих нь Монголын төлөө гэсэн цохилох зүрхтэй хүн бүхний журамт үүрэг, нэр төрийн хэрэг мөн.

Мөнх тэнгэрээс заяат монгол түмэн минь амар амгалан, аз жаргалтай, төр улс маань түвшин тогтвортой, хөгжил дэвшил өрнүүн дэлгэр байх болтугай.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 5 цаг 20 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 6 цаг 53 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 7 цаг 4 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 7 цаг 22 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 7 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top