x

Л.Элдэв-Очир: Бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын төслийг хэлэлцэхийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр гарсан зарим заалтад найруулгын чанартай засвар хийж, санал хураалт явуулсан. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд нэмэлт өөрчлөлтийн төсөл болон санал хураалгаж буй заалтуудад сэтгэл дундуур байгаагаа илэхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: 

-"Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол шинэчлэл нь шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох асуудал байсан. Гэвч энэ асуудал хоёр дахь шатны хэлэлцүүлэг дээр намын бүлгээс 100 хувийн дэмжлэг авсан боловч чуулганы хуралдаанаар унасан. Нэр бүхий 62 гишүүний төсөл дэх заалтын хамгийн гол заалт болох Ерөнхийлөгч бүх шатны шүүгч нарыг зөвхөн батламжилдаг байхаар оруулсан боловч  санал унаж одоогийнхоороо буюу бүх шатны шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог хэвээр үлдлээ. Шүүх засаглал нэг хүний хараат болчихлоо. Энэ нь дараа дараагийн Ерөнхийлөгчдөд хонгилын түлхүүрийг барих сэдлийг нь төрүүлнэ. Үүнийг би зохион байгуулалтайгаар унагаасан гэж харж байгаа. Намын бүлэг дээр дэмжчихээд УИХ-ын чуулган дээр 10 гаруй хүн эсрэг санал өгсөн. Энэ бол агуу том хуйвалдаан.

Өнөөдрөөс эхлээд бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна. Би хуйвалдаанд оролцсон УИХ-ын гишүүдэд тун  харамсаж байна. Тэр дундаа манай намын гишүүд. Намынхаа нөхдийн нүүрийг эргэж харах нүүртэй байх хэрэгтэй. Өнгөрсөн жил Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой ил тод нөлөөлсөн асуудлыг оруулж ирэхэд хүчээр унагааж, улс орны хөгжлийг боомилсон асуудлыг оруулж ирсэн. Нэг хүн тэр чигээрээ бяртай байдаггүй юм. Бяртай хүн болгоны үүдийг сахиж хүн амьдардаггүй юм.  Энэ шүүх засаглалын заалтыг өөрчлөхгүй бол авлигыг таслах зогсоож чадахгүй боллоо. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нарт хонгилын түлхүүр ирэх нь" гэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ZOCHIN (223.62.8.113)
    TER URWAGCH GISHUUDIIN NERSIIG NI GARGAAD ZARLAAD UGUUCH
    2019 оны 09 сарын 15 | Хариулах
  • ZOCHIN (223.62.8.113)
    UNEHEER unen shde jinhene hongil hudulj ehellee.esreg sanal ugsun Ardiin namiin gishuudiig ner dewshsen ch songohgvi baihiig ard tvmneesee hvsej bna.Eldewochir gishvvndee talarhlaa.bainga shudarga vnenii omno busad huwalznuuddaa surgamj bolj yawaarai.amjilt hvsie
    2019 оны 09 сарын 15 | Хариулах
  • zochin (202.126.88.35)
    Battulgiin talaar vnen vg heleed bga gants hvn de
    2019 оны 09 сарын 14 | Хариулах
  • Тоохгүй (64.119.20.43)
    Энэ бол ёстой эвгүй хүн дээ! Дандаа Эрдэнэ Баасанхүү нар шиг хэрүүл хийж байдаг, тэр нь голдуу заналхийлэл байдаг, яваандаа ЕС- д санаатай байх магадлалтай. Хэн энэ балайг тоох вэ дээ! Мөнгөөр цохиж гардаг цаг өнгөрч байгаа биздээ!
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • Монгол иргэн (202.9.42.80)
    Хэн хэн гэдэг гишүүдийн нэрийг олон нийтэд мэдээлээч
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 11 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 18 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 22 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 28 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 31 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 35 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 37 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 41 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 45 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 48 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 35 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 40 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 44 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 51 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 54 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 58 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 19 цаг 2 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 5 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top