x

Шүүх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр төрийг нэг сая төгрөгөөр үнэлжээ

Шүүх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр хүндийг нэг сая төгрөгөөр үнэлжээ.

Тодруулбал, сар орчмын өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүхэд өгсөн тухайгаа өөрийн твиттер хуудсаар жиргэсэн байдаг. Ингэхдээ "Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбумаас эхэлдэг учир нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна" гэсэн билээ.

Тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй нэр төр сэргээх шүүх хурал өнгөрөгч наймдугаар сарын 28-нд болж, Ц.Элбэгдоржийг Н.Алтанхуягийн нэр төрд халдсан мэдээллийн хэмжээгээр залруулах үүрэг өгч, Ц.Элбэгдоржоос нэг сая төгрөг гаргуулж Н.Алтанхуягт олгохоор шийдвэрлэсэн байна. Гэвч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан энэ шийдвэрийг экс Ерөнхий сайд давж заалдах бодолгүй байгаа бололтой.

Тэрээр шүүхийн шийдвэрийг хүлээн авсны дараа буюу өчигдөр өөрийн цахим хуудсаар "Ц.Элбэгдорж намайг гүтгэснийг шүүх тогтоолоо. Ийм л худалч хүн дээ" хэмээн жиргэсэн байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.113.82)
    элбэг онжгоо арчдаг мөнгөө зориуд өгүүлжээ захиалгат шүүхээрээ
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top