x

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс гараа татлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө буцааж буйтай холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн УИХ-ын даргад хүргүүлсэн саналыг уншиж танилцуулав. Үүнд,

"Монгол Улсын Их хурал улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улс төрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдлээ.

Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж, орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал бэрхшээлийг нэгмөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажлыг давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой, тогтвортой болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, гишүүдийг улс орны нийтлэг эрх ашиг, хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах өөрчлөлтүүд бүгд хасагдлаа.

Иймд миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

УИХ, АН-ын санал шахалтаар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна.

Гэхдээ ач холбогдол муутай төсөл тусгах бус, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч нэгмөр асууж шийдвэрлэх ёстой. 

Тодруулбал, Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна.

Миний бие ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу энэ чиглэлээр ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд  шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж нийтээр хэлэлцүүлэн  батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улс төрчдийн барьцаа хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжин дээшлэх боломж бүрдэнэ.

Тиймээс үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар нэн даруй хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье" гэжээ.

Мөн ЕТГ-ын дарга З.Энхболд дараах тайлбарыг хийлээ.

-"Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч ч, Ардчилсан Нам ч оролцохгүй, дан МАН-ын төсөл гэдэг утгаараа батлагдах нь зөв гэж үзсэн. Учир нь өнөөдрийг хүртэл засагласан 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн бүх нөөц боломжийг ашиглалаа. Тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа учир ийм өөрчлөлт хийхийг улстөрчид биш олон нийтээсээ асуух нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ энэ нь Х.Баттулга гэж хүнтэй холбож ойлгох нь утгагүй. Ард нийтээс ийм асуулт асуугаад гарах үр дүн нь дараагийн парламент, ерөнхийлөгчид хамаатай алсыг харсан шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн одоогийн УИХ -д 40 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байна. Ийм УИХ-д хариуцлага тооцох тухай ярих ёстой. Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналын 80 хувь нь хасагдсан бол УИХ-ын гишүүдийн саналын 80 хувь нь дэмжигдсэн" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 5 цаг 19 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 6 цаг 52 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 7 цаг 2 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 7 цаг 21 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 7 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top