x

Нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийг эсэргүүцлээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг Цэц хүчингүй болгосныг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

 

Мэдэгдэлд:

"УИХ-ын гишүүн Д.Гантулга нь гэмт хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн билээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн сонгууль зохион байгуулах тухай заасан хэдий ч Цэцийн дүгнэлтээр нөхөн сонгууль хоёр удаагаа хойшлоод байна.

Сонгуулийн тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш 2016-2019 оны хугацаанд орон нутгийн нөхөн ба дахин сонгууль 60 удаа ямар нэгэн эрх зүйн маргаангүйгээр зохион байгуулагдсаныг Сонгуулийн ерөнхий хороо нотолж байна. Тодруулбал төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь орон нутгийн нөхөн сонгуульд нэр дэвших, бүртгүүлэх эрхийг Сонгуулийн тухай хууль хязгаарлаагүй.

Сонгуулийн тухай хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуультай холбоотой харилцааг нэгтгэсэн байдлаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан УИХ ч тэр, орон нутгийн ч тэр нөхөн сонгуульд нэр дэвших, бүртгүүлэх эрхтэй билээ.  

Гэтэл УИХ-ын нөхөн сонгуулийн нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо ямар нэг шийдвэр гаргаагүй байхад түүний өмнөөс төрийн албан хаагч гэх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн дүгнэлт гаргаж УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон. Дараа нь Цэц нь УИХ-ын гишүүн  Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох замаар сонгуулийг хойшлуулахаар завдсан боловч олны эсэргүүцлээс зайлсхийн, санал авах өдрөөс 180 хоногийн өмнө сонгуульд оролцох тухай Сонгуулийн тухай хуулийн заалт болон нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай УИХ-ын тогтоолоор халхавчлан нөхөн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлуулсан.

Харин Сонгуулийн хуулийн уг заалтын дагуу 2016 оны ээлжит сонгууль явагдсан ба энэ талаар эрх зүйн маргаан гараагүй болно. Түүнчлэн өнгөрсөн 27 жилийн хугацаанд УИХ-ын нөхөн сонгуулийг Засгийн газрын нөөцөөс гаргахад мөн л эрх зүйн маргаан үүсч байгаагүй. Тухайлбал УИХ-ын 2002 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөцөөс санхүүжүүлж байжээ.

Дээрхээс үзэхэд Үндсэн хуулийн цэц нь эрх баригч нам, тэр дундаа түүний дарга Ухнаагийн Хүрэлсүхийн захиа даалгавраар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хоёр удаа Үндсэн хуулийн цэцээс хойшлуулж, хүчингүй болгосныг эсэргүүцэж байна.

Иймд Үндсэн хууль, Хэнтийн аймгийн сонгогч иргэдийн сонгох эрхийг зөрчсөн 2019 оны 02 дугаар дүгнэлтээ хүчингүй болгохыг Үндсэн хуулийн цэцээс шаардаж байна.

Цэц өөрийн гаргасан дүгнэлтээ хүчингүй болгож байсан тохиолдолд Цэцийн түүхэнд хэд хэд гарч байсан. Тухайлбал Цэцийн 1994 оны 01 тогтоол, 2000 оны 01 тогтоолоор урьд гарсан дүгнэлтээ өөрчилж байсан болно" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 36 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 42 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 56 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 7 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 14 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 21 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 25 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 31 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 35 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 38 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 41 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 44 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 48 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 51 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 39 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 43 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 47 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 54 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top