x

Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө буцаан татна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө буцаан татахаар болжээ.

 

Тэрбээр энэ тухай хүсэлтээ УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлэх бөгөөд ЕТГ-ын дарга З.Энхболд түүнийг нь УИХ-ын даргад гардуулах гэнэ. Үүний дараа ЕТГ-аас мэдээлэл хийх бололтой.

Буцаан татаж буй төсөл /ХУРААНГУЙ/

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт:

… Өнгөрсөн 27 жилийн, тэр дундаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2000 оноос хойших хугацаанд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу хэрэгжиж чадаагүй; засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчим бүрэн алдагдсан; улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал хангалтгүй; байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй, үр ашигтай ашиглах Үндсэн хуулийн үзэл санаа бүрэн нуран унасан; алс хэтийг харсан хөгжлийн бодлого хэрэгждэггүй, залгамж чанар муутай; шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдал суларч, иргэдийн шүүхэд итгэх итгэл үлэмж буурсан зэрэг засаж сайжруулбал зохих асуудлууд бүрэн илэрсэн гэж хэлж болно.

Үүний хүрээнд миний бие нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд улс оронд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон боловч зайлшгүй авч үзэж, сайжруулах шаардлагатай асуудлуудын хүрээнд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-д санал болгон, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно хэмээн онцолсон байна.

Түүнчлэн УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргаж байгаагаа дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 5 цаг 43 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 5 цаг 45 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 5 цаг 49 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 5 цаг 49 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 5 цаг 52 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 5 цаг 52 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 5 цаг 55 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 6 цаг 1 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 6 цаг 51 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 8 цаг 14 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 8 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цаг 44 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 8 цаг 46 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 8 цаг 47 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 8 цаг 48 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 9 цаг 15 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 9 цаг 24 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 10 цаг 22 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 12 цаг 30 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 12 цаг 32 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ
Top