x

Санал асуулгаар унавал ахиад найман жил Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дууссантай холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар /2019.09.07/ мэдээлэл хийлээ.

Ард нийтийн санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжээний зардал гарахаар байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-“УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг сар орчмын хугацаанд хийгдэж дууслаа.

Үүнд Монгол Улсын Их хурлын 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэн хэлэлцсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 60 зүйлд 150 зарчмын зөрүүтэй саналыг оруулсан. 60 зүйлээс гурван зүйл нь хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн байна. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн 53 заалтаас хоёрдугаар хэлэлцүүлэгт 34 нь дэмжигдсэн.

Хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг өчигдөр хуулийн дагуу гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох, эсвэл ард нийтийн санал асуулга авах асуудал дээр хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон.

Монгол Улс тусгаар улс мөн эсэхээ баталгаажуулахын тулд 1945 оны аравдугаар сарын 20-нд анх удаа ард нийтийн санал асуулга явуулж байсан.

Харин энэ удаа Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг иргэд сонгогчид өөрсдөө батлах бүрэн эрхтэй. 1945 оноос хойш анх удаа Ард нийтийн санал асуулга явуулах нөхцөл бүрдэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журамд зааснаар Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх ёстой. Тиймээс ирэх долоо хоногоос хэлэлцүүлж эхэлнэ.

Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн сонголтоор санал хураана. Санал асуулга явуулах хугацааг Байнгын хороон дээр ярилцаж шийднэ. Ингэж санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн сонгуультай дүйцэхүйц хэмжээний зардал гарахаар байна.

Хэрвээ ард нийтийн санал асуулгаар иргэд Үндсэн хуултд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй бол хуулийн дагуу дахин найман жил Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй" гэлээ.

Шүүх эрх мэдэл бие даасан байдлаар ажиллах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийднэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-"2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн 253 заалтын долоод нь өөрчлөлт оруулсан. Энэ удаа УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг өргөн мэдүүлснээс 34 заалт дэмжигдсэн.

Тухайлбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрнө. Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулаач гэсэн төслийн саналыг УИХ-д ирүүлсэн байсныг гишүүд дэмжсэн.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд анх удаа Монгол Улсын тусгаар тогтнол болон бүрэн эрхт байдал баталгаажих боломжийг бүрдүүлж өгч байна.

Мөн Байгалийн баялаг иргэд, олон нийтэд тэгш хүртээмжтэй байх чухал заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.

Үүнд "төрийн нийтийн өмч" гэсэн томьёолол байгааг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Төр нь "төрийн нийтийн өмчийг" захиран зарчуулахдаа заавал ард түмнээс асууж шийдвэрлэнэ гэсэн утга бүхий нэр томьёо юм. Олон нийтийн оролцоог хангахын тулд Үндсэн хуулиар байгалийн баялагтай холбоотой асуудлыг зохицуулалт оруулсан нь урагшилж байгаа хэрэг юм.

Түүнчлэн нутгийн удирдлагатай холбоотой тодорхой төслүүд оруулж байгаа.

Энэ нь орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, орон нутагт татварын хувь хэмжээг тогтоох, төсвийн бие даасан тодорхой асуудлыг шийдэх зэргээр Үндсэн хуульд оруулж өгсөн.

Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул, Орхон аймгийг хот болгох болон 21 аймгийн төвийн хот тосгоны асуудлыг шийдэх боломжуудыг энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нээж өгч байгаа нь томоохон дэвшлийг авчирч байна.

Мөн УИХ-ын гишүүдэд эгүүлэн татаж, хариуцлага тооцож болдоггүй байсан бол гишүүн Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцсан бол эгүүлэн татах заалтыг оруулсан.

Түүнээс гадна УИХ-ын гишүүдийн төсвийн эрх мэдлийг хязгаарлах санал дэмжигдсэн. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг орлого зарлагын хувьд нэмэлт мэдүүлэг хийж болно гэсэн үг. Гэхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхийг хориглоно гэсэн заалтыг нэмсэн.

Шүүх эрх мэдэл, шударга шүүхтэй болох чиглэлээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийг бие даасан байдлаар ажиллах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэж өгч байгаа юм " гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дулам Найдан (103.57.92.45)
    Үндсэн хуулийг одооны Лүндээжанцан гэгчийхээр шийдсэн дорвол,ард олны санал асуулга явуулахгүй юм бол энэ хэвээр үлдээ. Тогтолцооны гжуудлыг засах дорвитой өөрчлөт хийх цаг удахгүй. Лүндээжанцангийхаар л биш үү. Ий м мөлгөр мохоо ольгархи, офшёрчдийн барьцаанд орсон нөхрийн санаа илт харгадсан өөрчлөлт хэрэггүй.
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 38 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 45 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 51 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 56 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 2 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 5 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 8 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 11 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 14 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 19 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 22 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 9 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 13 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 18 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 25 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 19 цаг 32 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top