x

Ерөнхий сайд, Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүнийг хавсрахыг дэмжив

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үнпсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байна.

 

УИХ-ын Дэгийн тухай хуулийн 14.3, 14.4 дэх хэсэгт Шаардлагатай бол саналын нэг томъёоллоор гурван удаа санал хурааж болно гэж заалтыг үндэслэн Үндсэн хуулийн дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасан заалтад дахин санал хураалт явуулах саналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргав.

Тэрбээр, Монгол төрийн босго өндөр байх ёстой гэж би боддог. Монгол төр чадамжгүй байна гэж иргэд их шүүмжилдэг. Энэ бүхэн бол төрийн албыг тогтвортой бөгөөд мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай байх гэсэн үндсэн зарчмуудаас улбаатай.

Энэ хуулийн заалт орсноор Монгол төрийн албан хаагчийн мэргэшсэн байх чадавхийн зарчим болоод шатлан дэвших зарчим үйлчлэх асуудал шийдэгдэнэ. Тиймээс 12.1 дэх заалтад дахин санал хураалт явуулж, дэмжиж өгөхийг хүсэж байна" гэсэн юм.

Энэхүү саналтай холбоотойгоор гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Монгол Улсын төрийн үйл ажиллагаа зөв байхын гол үндэс нь төрийн албан хаагчид. Өнөөдрийн байдлаар ур чадвар нь буурсан, шатлан дэвших гэсэн зарчмыг харж өдөр хоногоо өнгөрөөсөн хандлага бий.

Улс төрийн сонгууль дээр намууд өөрсдийнхөө хүмүүсийг дотор нь оруулж суулгадаг. Тэр нь төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажил хийх боломжгүй болгодог. Гол нь төрийн албан хаагчид тогтвортой ажилладаг байх, тухайн салбартаа мэргэшсэн чадварлаг байх явдал нь Монгол Улсын төрийн тогтвортой байдлын үндэс суурь учраас заавал энэ заалтыг дахин нэг хармаар байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Монголын Улсын төрийн албанд орох залууст "шатлан дэвших" гэсэн үгийг Үндсэн хуульд оруулах юм бол би ёстой уучлаарай гэж хэлнэ. Шатлан дэвших гэдэг үгийг энэ заалтаас хасахгүй бол би энэ хуралдаанд суухгүй. Намын бүлгийн шийдвэр надад хамаагүй. Учир нь Монголын мянган залуус энэ төслийг харж байгаа" гэв.

Шатлан дэвших гэсэн үгийг хасаж, гуравдугаар хэлэлцүүлэгт өөрчлөн найруулах чиглэл өгсөн ч санал хураалтаар дэмжигдсэнгүй.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 6 заалт буюу 39 зүйлийн 1 дэх хэсгийг "Засгийн газар Ерөнхий сайд болон гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно" гэж өөрчлөн найруулахад санал хураалт явуулахад 95.1 хувиар дэмжигдэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.90)
    Uchral duud uhaaruulah n: Huuhed iim DeeDee huurhun baidgiin. Duu ch mun boloogui baina daa. UIH- iin gishuun yamdaar hesuuchilj amin huviin ajil huutsulduh yosgui. Toirgiin ajil ch min adil chi tegj yavdag hun bish. Uuruu hiih yosgui yum hiij dooshoo orchihood turiin alban haagchdiig dairch doromjilj baihiig chin haraad iim humuuseer duursen unuugiin IH hural iim doroi baih n argagui bolohiig mederlee. IH hurliin gishuun boloh nasnii bosgiig undursuguj 40 nas hureegui huuhduudiig IH hurald suulgaj bolohgui yum baina gedgiig uhaarlaa.
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 36 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 42 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 56 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 7 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 15 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 21 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 25 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 31 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 35 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 38 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 41 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 44 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 48 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 52 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 39 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 43 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 47 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 54 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top