x

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байна

ОХУ-ын засгийн газар 2015 оноос эхлэн жил бүр Ази тивийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Номхон далайн эргийн Владивосток хотод Дорнын Эдийн Засгийн Чуулганыг зохион байгуулж байна.

 

Энэ жилийн чуулганд Ази тивээс Энэтхэг, Япон, Малайзийн ерөнхий сайд нар, Монгол улсын ерөнхийлөгч оролцож байна. Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, ихэнх цагийг хамтдаа өнгөрөөжээ. Хоёр удирдагч Оросын тэнгисийн флотын хөлөг онгоцонд сууж, Владивостокоос 40 км зайтай оршдог Звезда усан онгоцны үйлдвэрт зочилсон байна.

Энэтхэг улс нь ОХУ-ын зэвсгийн салбарын чухал түнш. 2018 онд хоёр орны хооронд $11 тэрбумын зэвсгийн худалдаа хийгдсэн байна. Энэтхэг улс цэрэг армиа шинэчлэхийн тулд өөрийн газар нутагт зэвсэг техник үйлдвэрлэдэг болох зорилт тавьж, үүнд нь ОХУ тусалж байгаа. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард Энэтхэгт АК-203 автомат бууны хамтарсан үйлдвэр нээлтээ хийж байв.

2015 онд талууд Камов Ка-226 байлдааны нисдэг тэрэг хамтран үйлдвэрлэхээр гэрээ байгуулж байжээ. Гэвч энэ гэрээ одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй байгаа. Энэ удаагийн чуулганаар нисдэг тэрэг хамтран үйлдвэрлэх төсөлд ахиц гарна гэсэн хүлээлт байна. Өнгөрсөн онд Энэтхэгийн засгийн газар АНУ-ын анхааруулгыг үл тоон ОХУ-аас С-400 агаараас хамгаалах системийг $5 тэрбумаар худалдаж авах гэрээ байгуулсан юм. Уг зэвсэг 2023 онд нийлүүлэгдэх төлөвлөгөөтэй байна.

Уулзалтын өмнө Нарендра Моди Оросын хэвлэлд ярихдаа “Ерөнхийлөгч Путинтай уулзах бүрт бид улам дотносож, манай хоёр орны харилцаа өргөжин тэлж байдаг” гэж ярьжээ. Жил бүр Сибириэс тогорууны сүрэг төрөлх Гужарат мужид нь ирж өвөлждөг тухай ярьсан Моди байгаль хамгаалах үйлсэд анхаарал тавьдгаараа ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай ижил сонирхолтойгоо ярьсан байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 5 цаг 51 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 7 цаг 24 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 7 цаг 34 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 7 цаг 53 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 7 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top