x

ГЕГ: Гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төвөвлөгөөнд гарын үсэг зурав

Монгол Зөвлөлтийн дайчдын Халх голд байгуулсан ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын урилгаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин тэргүүтэй ОХУ-ын Холбооны гаалийн албаны төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. 

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар өнөөдөр Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагааны цаг үеийн асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо. Энэхүү уулзалтаар “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн ерөнхий дүнг эерэг үр дүнтэй гэж талууд дүгнэсэн байна. Мөн гаалийн хяналтын үр дүнг сайжруулах зорилгоор рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан мэдээллийг солилцох тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглээд хүрсэн үр дүнг цаашид хөгжүүлж, мэдээлэл солилцох хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх талаар тохиролцоонд хүрсэн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын төрийн ордонд болсон албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар дараах бичиг баримтуудад гарын үсэг зурлаа.

Үүнд:

Монгол-Оросын улсын хил дээр Алтанбулаг-Хиагт олон улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын Протокол,

Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төвөвлөгөө багтав.

Гаалийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 5 цаг 52 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 7 цаг 25 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 7 цаг 35 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 7 цаг 54 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 7 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top