x

Цэц ямар ч шийдвэр гаргасан үр дүн нь ялгаагүй

Бүрэн эрхээсээ түдгэлзсэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын суудлыг нөхөх асуудал багагүй хугацаанд олны анхаарлын төвд байсан.

Аргагүй улсын тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй болохоор дүйвээнд нь нөхөн сонгуулийн сураг чимээ хэсэгтээ тасрав.

Харин Үндсэн хуулийн Цэц нэг жил гаруй хугацаанд үргэлжилж буй Хэнтийн нөхөн сонгуулийн маргааныг эцэслэхээр Их суудлын хуралдаанаа энэ сарын 6-нд товлосноор энэ тухай дахин сануулахад хүрлээ.

Цэцийн Их суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолын төслийг хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ. Гэхдээ энэ нь 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Цэцээр шийдвэрлүүлж буй анхны маргаан биш.

Эхнээс нь дурдвал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэний дараа буюу өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоол гаргаж байв. Ингэхдээ хуулийн дагуу нөхөн сонгуулийг аравдугаар сарын эхний ням гарагт явуулахаар төлөвлөж, сонгуульд зарцуулах зардал хөрөнгийг тогтоосон байдаг.

Харин нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхийн алдад УИХ-ын тогтоол нь хууль зөрчсөн гэсэн гомдол мэдээлэл Цэцэд очсоноор асуудал үүсэж эхэлсэн.

Улмаар уг мэдээллийг Цэц хянан хэлэлцэж, УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байлаа. Үндэслэл нь нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын ажлаа хүлээлгэж өгөх хугацааг Сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгөөгүйгээс үүдсэн хэрэг.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших хүсэлтэй бол жилийн эхэнд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх улмаар сарын дараа ажлаа хүлээлгэж өгөх зохицуулалттай байсан. Тиймээс нөхөн сонгуульд оролцох төрийн албан хаагчдыг эрхийг хязгаарласан гэж үзэж байв.

Нөгөө нь сонгуульд оролцох нам, эвслийн зардлын дээд хэмжээг тогтоогоогүй нь УИХ-ЫН тогтоолын төсөл Цэцийн босгонд бүдрэхэд нөлөөлсөн. Харин УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авч, Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулсны дараа өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд нөхөн сонгууль явуулахаар дахин тогтоол гаргасан. Улмаар сонгуульд 11 нам оролцохоор батламжаа авч, нэр дэвшигчдээ тодруулж эхлэх үеэр Цэцэд дахин гомдол мэдээлэл ирснээр асуудал өдийг хүртэл үргэлжилж буй.

УИХ-ын тогтоолд нөхөн сонгуулийн зардал болох 287 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар тогтоосон нь хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн байдаг.

Харин уг мэдээлэлтэй хамт ирүүлсэн гишүүн асан Д.Гантулгыг түдгэлзүүлсэн УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц давхар хэлэлцэж, хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байв. Үүний дараа нөхөн сонгууль явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй бөгөөд ийнхүү Цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг эцэслэхээр болж байгаа юм.

Тэгвэл Цэц ямар ч шийдвэр гаргасан нөхөн сонгууль явуулах шаардлагагүй нөхцөл байдал хэдийнээ үүсчихсэн. Хэдийгээр ээлжит сонгууль болохоос нэг жилийн дотор нөхөн сонгууль явуулахгүй байх зохицуулалт одоогийн хэрэгжиж буй Сонгуулийн тухай хуульд байхгүй ч нөхөн сонгуулийг зургаа эсвэл аравдугаар сард зохион байгуулах хуультайг мартаж болохгүй.

Өөрөөр хэлбэл, нөхөн сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн ням гараг эсвэл аравдугаар сарын эхний ням гарагт явуулах хуультай учраас эртнээс нэр дэвшихээр бэлтгэсэн улстөрчид, УИХ-д төлөөллөө суулгах иргэдийн үлдсэн ганц боломж нь үгүй болсон гэхэд болно.

Тэгэхээр одоо Цэц ямар ч шийдвэр гаргасан үр дүн нь адилхан байна. Хэдийгээр нэн чухал биш ч Үндсэн хуулийн Цэц энэ удаа өмнөх шийдвэрээ үгүйсгэхгүй нь ойлгомжтой биз ээ.

Цэцийн эл шийдвэрүүдийг улс төрийн нөхцөл байдал, эрх мэдэлтнүүдийн хүсэл сонирхлоор гаргасан гэж үзэх хүмүүс ч цөөнгүй бий. Уг нь Цэцийн сүүлд гаргасан шийдвэрийг УИХ хүлээж авч, тэр даруй нь улсын төсөвт тодотгол хийх замаар нөхөн сонгуулийн зардлыг төсвөөс захиран зарцуулахаар хуульчлах боломж байсан. Харин ийм шийдвэр гаргахыг хүсээгүй зэргээс хүмүүсийн хардлага үнэн болохыг баталж буйг үгүйсгэх аргагүй.

Магадгүй энэ нь ирэх оны сонгуулийн өнгийг тодорхойлох сунгаа байсан учраас эрх мэдэлтнүүдийн хувьд ашигтай нүүдэл байсан гэхэд хилсдэхгүй.

Эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар гээд Хэнтийдээ өндөр рейтингтэй хүмүүс тэнд нэр дэвших нь тодорхой болж байсан.

Хэн нь ч ялсан өндөр шагнал хүртэж, харин ялагдсан нь шууд болон шууд бус асар их хохирол амсах нь ойлгомжтой байсан биз. Тиймээс л нөхцөл байдлыг өөрсдийн талд ашигтай байлгахын тулд УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн Цэцийн босгонд хоёр ч удаа бүдрүүлсэн байж болох. Үндсэндээ улс төрийн сонирхлоор хүсвэл сонгууль явуулж, хүсэхгүй бол явуулахгүй байж болдгийг хоёр дахиа харуулсан гэхэд болно. Цэцийн энэ удаагийн шийдвэрээр дахиад ч харуулах биз.

Үүний үр дүнд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 30 мянга орчим иргэн хоёр жилийн турш парламентад төлөөлөлгүй байсаар дараагийн сонгуультай золгох нь ойлгомжтой болсон. Зөвхөн энэ удаа гэлтгүй дараа дараагийн парламентад гишүүний орон гарах асуудал гарч дахиад ийм байдал үүсвэл яах вэ.

Ашигтай тал нь хүсвэл сонгууль явуулж, хүсэхгүй бол шат шатны шийдвэрүүдээрээ явуулахгүй байх боломжийг үүсгэсээр байж болохгүй. Тиймээс хуулиа улам төгөлдөржүүлэх, цаашлаад заавал зардал гаргаж, нөхөн сонгууль явуулахгүйгээр ээлжит сонгуульд дараагийн өндөр саналтай нэр дэвшигчийг оруулах гарц бас бийг бодолцох л хэрэгтэй.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 13 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 34 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 40 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 55 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 6 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 13 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 20 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 24 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 30 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 33 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 37 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 39 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 43 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 47 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 50 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 37 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 42 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 46 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 53 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top