x

Н.Даваадорж: Халх голын байлдаан биш, дайн юм

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Хил хамгаалах ерөнхий газрын Түүхийн секторын судлаач, дэд хурандаа, цэргийн ухааны доктор Н.Даваадоржийг урьжээ.

 

Блиц

Намхайдоржийн Даваадорж

  • 1994-1998 онд МУИС-ийн Түүх, нийгмийн анги
  • 2000-2003 онд Отгонтэнгэр их сургуулийн хууль, эрх зүйн анги тус тус төгссөн.
  • 2008 онд МУИС-д түүхийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
  • 2014 онд ҮБХИС-д Баруун хилийн тулгаралтын асуудлаар докторын зэрэг хамгаалсан.
  • “Байтаг богд” уран сайхны кино, “Цэнхэр хаяа” баримтат кинонд түүхийн зөвлөхөөр тус тус ажиллажээ.
Баруун хилийн тулгаралтыг мартаж эхэлсэн нь судалгааны чиглэлд цагаан толбо болж байна

-Би 1998 онд МУИС-ийн түүхийн ангийг төгсөөд  хил хамгаалах байгууллагад 20 орчим жил хилийн түүх судлаачаар ажиллаж байна. 

Монгол Улсын хил хязгаарын бүрэлдэн тогтсон түүх, түүнтэй холбоотой бүхий л чиглэлд судалгаа шинжилгээний ажил хийдэг. 2016 онд ҮБХИС-д Баруун хязгаарын хилийн хамгаалалтын судалгаа сэдвээр Цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Монголын түүх бичигт 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны талаар олон дурдсан байдаг. Харин баруун хилийн тулгаралтын тухай төдийлөн сайн мэддэггүй.  Оспаны хэдэн дээрэмчин орж ирсэн юм байна. Тэгээд удалгүй гараад явсан л гэсэн ойлголттой байдаг. 2005 онд манай урдаа барьдаг түүх судлаачид нийлж Монголын түүхийн таван боть бүтээл гаргасан.

Энэ бүтээлд ч баруун хилийн тулгаралтын тухай төдийлөн тусгасангүй.  Ердөө ганц хоёр өгүүлбэр л бий.  Ер нь аливаа түүхийн сурвалж бичигт Баруун хилийн тулгаралтыг орхигдуулж ирсэн нь Монголын түүх дэх цагаан толбо болж байна. 

Энэ асуудлыг хөндөж, эрдэм шинжилгээний ажлаа хийж байгаа.  Докторын зэргээ энэ сэдвээр хамгаалсан нь ч ийм учиртай.

Зэвсэг бариад улсын хилийг манаж байгаатай агаар нэгэн

-Аливаа улс нэгдүгээрт газар нутагтай, түүнийгээ тогтоон тэмдэглэсэн хил хязгаартай байх ёстой.  Мөн цэрэг арми нь хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хангаж байх үүрэгтэй юм.  Энэ бүхнийг хилийн түүх судлаач цогцоор нь авч үздэг. 

Цэргийн шинжлэх ухааны нэг салбар болж хөгжиж байна. Манайд хилийн түүх судлаач гэсэн тусгай мэргэжилтэнг бэлтгэдэггүй.  Түүхийн анги төгссөн болон бусад  цэргийн сургуулийг төгссөн энэ чиглэлд судалгаа хийх сонирхолтой судлаачдаас л энэ салбар маань бүрдэж байна.

Монгол Улсын тусгаар тогтнол нутаг дэвсгэр, улсын хилийн аюулгүй, халдашгүй дархан байдал үүний үр дүн ач холбогдлыг залуу хойч үед тайлбарлан таниулах, хилчдийн байгуулсан гавьяа зүтгэлийг түүхэн ном зохиолд тусгах, сурталчлан таниулах үүрэг хүлээж байна. 

Мөн улсын хил хязгаарын бүрэлдэн тогтсон түүх гэж бий.  Өнөөдөр хэдий тайван амгалан байгаа ч гэлээ 50, 100 жилийн дараа ямар ч байдал үүсэж мэднэ. Дэлхийн улс гүрнүүд өөрчлөгдөж, хилийн маргаан ч гарахгүй гэх баталгаа байдаггүй. Тийм учраас улируулан судалж, уламжлан үлдээх зорилготой ажилладаг.

Эртний Хүннүгийн үеэс эхлээд өнөөг хүртэлх газар нутаг, хил хязгаарын түүхийг судалж байна. Энэ нь Зэвсэг бариад улсын хилийг манаж байгаатай агаар нэгэн. Улсынхаа түүхийг судлаад улсын хилийг хамгаална гэдэг бол маш том асуудал юм.

Халх голын байлдаан биш, дайн юм

-Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг өмнөх жилүүдээс илүү ач  холбогдол өгч өргөн тэмдэглэж байна.  ОХУ-ын зүгээс өндөр ач холбогдол өгч, анхаарал хандуулж ирлээ. “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль, Армийн тоглолт хийсэн.  Байлдааны буудлагатай хээрийн сургууль боллоо.  Зэвсэгт техникийг харуулсан ёслолын жагсаал болсон.  Байлдааны онгоцоор ур чадварын тоглолт үзүүллээ. 

Энэ бүхнээс ОХУ-ын төр засгаас ямар их ач холбогдол өгч байна гэдэг нь харагдаж байна. Ер нь бол Халх голын дайн юм.   Цэргийн шинжлэх ухааны үүднээс дайн, байлдаан гэдэг үг эрс ялгаатай. 

Улс төр, эдийн засгийн байдал, стратеги талаасаа ч,  биелүүлж буй даалгавар, хамрах хүрээ, хүч хэрэгсэл, цэргийн зэвсэг техникийн тоо гээд ялгаатай л даа. 2009 онд Халхын голын дайны ялалтын 70 жилийн ой болсон. Энэ үеэр манай түүхийн болон цэргийн ухааны эрдэмтэд, Япон, ОХУ, БНХАУ-ын төлөөлөлтэй хуралдаад нэрний  хувьд нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн байдаг. 

Японы талаас бол Номун Хааны хэрэг явдал,  ОХУ-ын эрдэмтэд байлдаан, манайхан дайн гэсэн санал дэвшүүлж, эрдэмтэд дайн гэдэг  дээр санал нэгдсэн.  Үүнээс хойш Халхын голын дайн гэж нэрлэхээр болсон юм. 

Гэвч  манайхан зөв нэршлээрээ явахгүй байна.  Засгийн газрын зарим тогтоол  шийдвэрүүд дээр хүртэл Халхын голын байлдаан  гэсэн байх юм.  Зүгээр нэг үг мэт боловч  цаагуураа асар том агуулгын алдаа гэдгийг хэлмээр байна. Дайн гэдэг нэр томьёог хэрэглэснээр Монгол Улсын түүх бичигт,  Халх голын ойролцоо болсон энэ үйл явдлын  ач холбогдлыг илүү өндөрт өргөж байгаа чухал хүчин зүйл юм.

Мөн олон нийтийн дунд ч ийм төөрөгдөл байна. Байлдаан гэхээс илүү Монгол цэргүүд энэ дайнд ерөөсөө оролцоогүй гэсэн ойлголт ч байдаг.   Үүнийг мөн л анхаарч бид зөв чиглүүлэх хэрэгтэй.

Нэгдүгээр дайнд сэтгэл дундуур үлдсэн гүрнүүд II дайныг өдөөв

-1930-аад оны эхэнд дэлхийн цэрэг, улс төрийн байдалд нэлээд өөрчлөлтүүд гарсан. Дэлхийн нэгдүгээр дайнд зарим нэг томоохон их гүрнүүд сэтгэл дундуур үлдсэн.  Дэлхийн хоёрдугаар дайн 1930-аад оны сүүлчээр гарах нь тодорхой болсон.

Ийм учраас тухайн үеийн тэргүүлэх гүрнүүд болох ЗХУ, Япон, АНУ, Англи, Франц, Герман өөрсдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах газар нутгаа тэлэх, геостратегийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. 

Тухайлбал Япон 1930 онд Солонгосыг эзлээд, 1932 онд Хятадын зүүн хойд хэсэг Өвөрмонгол, Манжуурыг эзэлж аваад,  Манж-го гэх улсыг байгуулсан. Цаашдаа манай улсын зүүн хязгаараар халдан түрэмгийлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Энэ нь манай улсын бүрэн бүтэн байдалд хэдий халдаж байгаа ч тухайн үед ЗХУ-ын эрх ашгийг хөндөж эхэлсэн. Манай улсын баруун хязгаарыг эзэлснээр түшэц газраа болгон ОХУ-ын алс дорнод руу дайрах ийм төлөвлөгөөтэй байсан. 

Нөгөө талаас  Японтой нэг эвслийн орон болох Герман нь Зөвлөлтийн баруун талаас довтлох ийм төлөвлөгөөтэй байсан. Тэгээд ОХУ-ын тал өөрсдийн ашиг сонирхол, геостратегийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Монголд өөрсдийн цэргийг оруулж эхэлсэн. 

Мөн  1936 онд Монгол Улстай харилцан туслалцах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Монголд цэргээ оруулахаас гадна, өөрсдийн Алс дорнодын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.  Энэ гэрээг Монголтой байгуулсныхаа дараа мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг өөрсдийн нутаг дэвсгэрийн нэгэн адил үзэж хамгаалах болно гэдгээ дэлхий нийтэд зарласан байдаг.

2-10 дахин их хүчний эсрэг тулалдаж ялалт байгуулсан

-Япончууд 1935 оны эхээр манай улсын зүүн хязгаарын хэсгээр цэрэг зэвсгийн хүчээр цөмөрч өдөөн хатгалга явуулах, тагнан турших, хилийн харуул байгуулах, хилийн овоо тэмдэгтүүдийг нураах зэргээр улсын хилийн халдашгүй дархан байдалд аюул занал учруулж байлаа.

Халхын голын дайны үед П.Чогдон даргатай Сүмбэрийн застав, С.Төмөрбаатар даргатай Эрс уулын застав анх байгуулагдахдаа 40-өөд хүнтэй, цомхон хүн хүч багатай байлаа. 1938 оны эхнээс 1939 оны есдүгээр сарын 17-н хүртэл бараг хоёр жил орчим дайнд үүрэг гүйцэтгэхдээ өөрсдөөсөө 2-10 дахин их хүчний эсрэг Япон-Манжийн цэргүүдийн маш олон удаагийн тулгаралт байлдаанд оролцож ялалт байгуулсан байдаг. 

Ингэж тэд газар нутаг хил хязгаарынхаа халдашгүй дархан байдлыг сахиулж байлаа.  Тухайлбал  Сүмбэрийн застав 40, Эрс уулын застав 30 гаруй удаагийн тулгаралтад оролцож дандаа ялалт байгуулсан. Олон зуун дайсан этгээдийг устгаж, амьд хэл  олзлон, дайснуудыг маш хүнд байдал оруулж байсан. 

Энэ бүхэн нь хилчдийн байлдах урлаг, тактиктай холбоотой.  Хилчид маань хариуцсан хэсэг газар орноо нэвтэрхий сайн мэддэг байсан. Өдөр шөнө ялгаагүй дов гүвээ, элсэн манхан, Халх голын гармыг сайн мэднэ. 

Мөн агт уналгаа бүрэн эзэмшсэн, өнгөлөн далдлалт сайн хийдэг байжээ.  Гэв гэнэт гарч ирэх, галын хүчтэй дайралт өгч, үүгээрээ дайсны удирдлагыг алдагдуулж чаддаг байжээ. Мөн Хамар даваанаас Их бурхант хүртэл цэргийн томоохон анги хориглолтын төхөөрөмж байгуулж байгаа мэт хуурамч үйлдэл, хөдөлгөөн хийх зэргээр дайсныг Халхын гол гатлуулахгүй долоо хоног барьж, Зөвлөлт Монголын армийн анги, нэгтгэлүүдийг Хамар даваанд иртэл байлдааны тушаалаа нэр төртэй биелүүлсэн нь уг дайны ялалтыг авчрахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж үздэг билээ.

Хил хязгаарыг мэргэжлийн тусгай цэргээр хамгаалахын ач холбогдлыг харуулсан

-Тухайн онд жилүүдийн дайны талбар нэлээд хүндхэн байсан. Түүнээс гадна Монгол орны дотоодод ч зүүний алдаатай бодлогоос нийгмийн тогтвортой байдал алдагдаж, нугалаа завхралд дургүйцсэн ард олон 1930-аад оны эхнээс хил даван нүүж дүрвэх явдал гарч байжээ.

Гадаад, дотоодод өрнөсөн дээрх үймээн самуун, зэвсэгт халдлага, түрэмгийлэл нь улсын хил хязгаарыг мэргэжлийн цэргээр хамгаалуулах шаардлагыг буй болгосон юм.

1930-аад оны дорнод хилийн хамгаалалт нь аливаа улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд улсын хил, түүний хамгаалалт шийдвэрлэх нөлөө үзүүлдгийн нэгэн жишээ болсон төдийгүй улсын хил хязгаарыг мэргэжлийн тусгай цэргээр хамгаалахын ач холбогдлыг харуулж өгсөн.   

Манай улсын дорнод хилийг хамгаалж байсан Хязгаарын цэргийн Халх гол, Тамсаг, Хэрлэнгийн отрядын хилчин дайчид нь уг дайныг эхнээс нь авахуулаад дуустал фронтын тэргүүн шугаманд үүрэг гүйцэтгэж, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийллээс хамгаалж чадсанд тэдний гавъяа үеийн үед мөнхөд оршино.

Аль болох түүхэн үнэнийг барьж ажилласан
-Түүнээс гадна Баруун хилийн тулгаралт нь 1930-1950 оны эхэн хүртэл байсаар ирсэн. Үүнийг Монголын түүхэнд бага тусгаж ирсэн гэдгийн би дээр дурдсан. Монголын түүх бичигт Баруун хилийн тулгаралт, Хятадын түүхэнд Байтаг Богдын маргаан, харин ОХУ-ын түүхэнд Баруун хилийн мөргөлдөөн гэж нэрлэж ирсэн.  Би сүүлд   “Байтаг Богд” уран сайхны кинонд  цэргийн болон  түүхийн зөвлөхөөр ажилласан.

Энэ сэдэв нь өөрөө миний  докторын ажил байсан. 2017 онд яг байлдаан тулаан болсон тухайн газар оронд буюу Ховд аймгийн Үенчийн отряд Байтагийн застав дээр очиж зураг авалт хийсэн байдаг. Тэнд хоёр сар орчим болж байлаа. 

Тулгаралтын он  жилүүд дэх цэрэг, улс төрийн байдал, үзэл суртал, ар тал хангалтын үйл ажиллагаа, байлдагч, цэрэг дарга нар ямар хувцас хэрэглэл өмсөж байсан, байлдааны тактик гээд энэ бүхэнд зөвлөж ажилласан. 

Аль болох түүхэн үнэнийг барьж хийхийг хичээсэн. Гэхдээ үзэгчдэд сонирхолтой байх үүднээс ганц нэг уран сайхны дүрийг оруулсан.

Мөн үүнээс өмнө “Цэнхэр хаяа” гэдэг баримтат кинон дээр зөвлөж ажиллаж байлаа. Баруун өмнөд хязгаарт болсон байлдааны ажиллагааны тухай гардаг. 1939 оны нэгдүгээр сарын 1, 2-ны хооронд болсон эрэлхэг найман хилчинг Хасагийн 200 гаруй зэвсэгт этгээдүүдтэй тулгаран байлдсан. Энэ үйл явдлыг тусгасан. Тус бүтээлд мөн л зөвлөхөөр ажилласан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (41.203.78.244)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Өчигдөр 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Уржигдар 10 цаг 54 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Уржигдар 10 цаг 24 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо Уржигдар 10 цаг 18 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна Уржигдар 09 цаг 37 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ Уржигдар 09 цаг 34 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… Уржигдар 09 цаг 00 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Худлаа... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top