x

ЕТГ-ын дарга Э.Оюунболд аваргад шүүхээр заргалдахыг "зааварлав"

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр хэвлэлийнхэнд яриа өгчээ. Асуудал нь ахиад л нөгөөх гайтай хөөтэй допинг...

Энэ жилийн наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авахад хоёроос нь допингийн төрлийн бодис илэрсэн тухай Үндэсний бөхийн салбар хороо мэдээлсэн. Гэвч Б сорьцын шинжилгээ авч, шинжилгээний хариу ирэхээс нааш бөхчүүдийн нэрийг зарлахгүй гэсэн билээ.

Харамсалтай допинг илэрсэн хоёр бөхийн нэг нь шинэ аварга Э.Оюунболд болж таарав. Наадамчид сэтгэл гундуу байна. Мань хүн ч гэсэн яаж дуугуй өнгөрөх вэ, "миний шээсийг сольчихсон байна" гэж балайрлаа. Гэсэн ч хоёр дахь шинжилгээний хариу эхний шинжилгээний дүнг баталгаажуулсан билээ.

Тиймээс хуулийн дагуу Э.Оюунболдын цолыг хурааж, удаалсан бөхөд аварга цолыг өгөх ёстой. Харин ЕТГ-ын дарга З.Энхболд өчигдөр энэ асуудлаар ямар ч шийдвэр гаргахгүй гэдгээ өчигдөр сэтгүүлчдэд хэллээ. Тэр Э.Оюунболд аваргыг шүүхээр явж, шүүхийн эцсийн шийдвэр гартал хуруугаа ч хөдөлгөхгүй гэв. Учир нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед бас допингийн асуудлаар цолоо хураалгах болсон нэг бөх 2-3 жил дамжуулан шүүхдэж явсаар сая нэг шийдэгдсэн гэнэ.

Гэвч шүүхээр явах эсэх нь тухайн бөхийн асуудал. Харин Ерөнхийлөгчийн хувьд улсын наадмын төрүү бөх допинг хэрэглэсэн гэдэг шинжилгээний хариу гарсан даруйд цолыг нь хураах ёстой. Гэтэл цөөд бөх нь шүүхэд гомдол гаргаагүй байхад өмнөөс нь "шүүхээр явдаг юмаа" гээд учирлаад байгаа З.Энхболд дарга хэний тал вэ? 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Иргэн (150.129.140.19)
    Оюунболд аль хэдийн шүүхэд өргөдлөө өгчихсөн шүү дээ! Түүнийгээ мэдээлсэншдээ!
    2019 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (86.49.233.161)
    enh bold teneg erguu
    2019 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.55.188.46)
    Shuuheer yavah ni ardchilsan ulsiin zarchim
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • Irgen (66.181.161.37)
    Z.Enhbold shuuheer yavna amar shiidegdehgui 2aas 3jil yavna gej helsenii daraa naadmin komissig shuuhed ugch bnlee, shuuhed uguud yalna gedgiig ene nuhur yaj medej bna, zaalni barildaand dopingiin shinjilgee avaad budersen 5 buhiig shuuh naadmin bus shinjilgeend erh hasah ni buruu gej uzeed sergeesen bolovch naadamd barilduulahgui 2jil bolson baidag. Ingej uzvel naadmaar doping ilersen buhiin tald shuuhiin shiidver garah yamarch bolomjgui.
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (198.16.76.28)
    В сорьцоо өгөөгүй байх. Өгөөгүй учраас А сорьцыг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд зарласан.
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.245.50)
    Шуудл зааварлаж байна
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.245.50)
    Юу ч гэхэв дээ
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 9 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 18 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 23 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 26 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 0 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 35 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top