x

Ж.Хунан: Бид өнөөдөр зарчмын гол юмаа хийх ёстой

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуульчид энэ сарын 29-нд (өчигдөр) “Зангиатай жагсаал” зохион байгууллаа. Уг жагсаалаар хуульчид шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар зарим саналыг гаргаж, иргэдэд мэдээлэл түгээсэн юм. Ингээд уг жагсаалыг дэмжин оролцож буй Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хуульчид ингэж жагсаж байсан нь бараг анхных болов уу. Хуульчдын зүгээс яг ямар саналтай байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж байгаа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлыг анхааралтай ажиглаж, тухай бүрт нь санал хүргүүлж байсан. Мөн уг саналыг олон нийтэд хүргэх үүднээс оролцсон. Ялангуяа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудалд онцгойлон ач холбогдол өгч байна. Учир нь өнөөдөр шүүх эрх мэдэл хараат бус байх, байхгүйг шийдэх чухал цаг мөч ирээд байна. Өмнө нь шүүх 100 хувь хараат байсан биш. Гэхдээ одоо оруулах гэж байгаа хуулийн зохицуулалтаар хараат бус байдлыг бэхжүүлэх боломж нөхцөл үүсэх юм.

Одоогийн зохицуулалт шүүгчийн томилгоо, шүүгчийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл нь ч, Шүүхийн сахилгын хороо нь хүртэл нэг хүнээс “хамааралтай”. Ийм тохиолдолд шүүгчийн хараат бус байдал зөрчигдөх эрсдэл өндөр. Тиймээс үүнийг залруулах нь зөв юм гэдэг асуудлыг хөндсөн. Үндсэн хуулиас бусад хуулиар зохицуулах боломж бий. Гэвч тэгж зохицуулах хүсэл, зориг байхгүй байна. Тиймээс Үндсэн хуульдаа баталгаажуулах, бэхжүүлэх замаар хангах нь зүйтэй. Хараат бус шүүх гэдэг ардчилсан иргэний нийгмийн гол тулгуур юм шүү дээ. Үндсэндээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болдог. Тиймээс үүнийг хайрлаж хамгаалж, төгөлдөржүүлэх ёстой.

-Шүүх эрх мэдэлтэй холбоотой чухал есөн заалт орж ирсэн гэсэн. Хэлэлцүүлгийн явцад гурав нь үлдсэн гэж байна. Магадгүй чуулганы үеэр дахин нэг, хоёр заалт нь алга болчихвол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны хэрэг гарах болов уу?

-Нэмэлт, өөрчлөлт оруулна гээд эрчимтэй яригдах үеэс хуульчдын зүгээс зарчмын байр сууриа хүргүүлсэн. Есөн чухал заалтаас гурав нь үлдсэндээ биш. Бид өнөөдөр зарчмын гол юмаа хийх ёстой. Уг нь 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтөөр мэргэшсэн шүүгч, мэргэжлийн хуульчдаас бүрдсэн байгууллага сонгон шалгаруулж томилно гэж оруулбал дээрдүүлсэн заалт болно. Ингэж чадахгүй бол ядаж Ерөнхийлөгчийн “томилох” гэдэг заалтад хязгаарлалт оруулж өгөх ёстой.

Б.Лхам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн. (64.119.22.192)
    Хуульчийн ажил хийдэг хүнтэй нийлдэг энэ арван жилдээ сурч байхдаа хүнтэй үерхэж байсан.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 5 цаг 53 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 7 цаг 26 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 7 цаг 36 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 7 цаг 55 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 7 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top