x

А.Мөнхболд: Үнэнийг хэлэхэд ТЭЦ-5 төсөл зогссон

Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилд өсөлттэй байгаа.Тиймээс Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон төслүүдээ хөдөлгөхөөр хичээж буй. Эдгээр төслүүдийг базаж, судалгаа шинжилгээг нь хийдэг байгууллага бол Үндэсний хөгжлийн газар.Тус газарт хэчнээн төсөл боловсруулагдаж, хэрэгжих шатандаа явж байгаа талаар Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний газрын дарга А.Мөнхболдтой ярилцлаа.

 

-Өнөөдөр Үндэсний хөгжлийн газарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих хэчнээн төсөл боловсруулагдаж байгаа вэ. 2015 оноос эхлэн дунд хугацааны бодлого хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй 30 тэрбум төгрөгөөс дээш төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газраас баталдаг болсон шүү дээ. 2012 онд Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэж байх үед замбараагүй олон төсөл байсан санагдана?

-Эхний улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2012-2017 он хүртэл хэрэгжиж байсан. Тухайн үед ямар нэгэн хязгаар тавиагүй учраас төрөл бүрийн төслүүд авдаг байлаа.

2015 онд Төслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ороод 30 тэрбум төгрөгөөс дээш төсөл хөтөлбөрүүдийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгахаар хуульчлагдсан.

Үүнээс хойш төслүүд нь цөөрч илүү дунд хугацааны бодлого хэрэгжүүлэхэд шаардагдах 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, нэгээс дээш жил он дамнан хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг сонгон авдаг болсон. Монгол Улсын 2018-2021 оны Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2018 оны тавдугаар сарын 23-нд Засгийн газрын хуралдаанаар баталсан.

Үүнд нийт 38.03 их наяд төгрөгийн 113 төсөл хөтөлбөр батлагдсан байдаг юм. Үүнээс 70 нь шилжин ирсэн төсөл хөтөлбөр байсан. Төсвийн тухай хуулиар жил болгон тодотгох ёстой.

Өнгөрсөн зургаадугаар сард тодотгол хийгээд дууссан. Энэ тодотголоор “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-өөс дөрвөн төсөл арга хэмжээ хэрэгжиж дууссан. Хоёр төсөл, арга хэмжээний багц солигдож, дөрвөн төсөл арга хэмжээний нэр өөрчлөгдсөн. Бас найман төсөл, арга хэмжээ хасагдаж, шинээр 37 төсөл, арга хэмжээ тусгасан.

Мөн 2018 оны төслийн хэрэг-жилтийн явц, валютын ханш болон бусад өөрчлөлтүүдээс шалтгаалан хөтөлбөрт туссан нийт төслүүдийн санхүүжилтийн хуваарь, шалгуур үзүүлэлт зэрэг мэдээллүүдэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийгдээд байна.

Хөтөлбөрийн тодотголд нийт 53.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 138 төсөл, арга хэмжээ, үүнээс 31.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 102 шилжин хэрэгжих, 21.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 36 шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээ тусаад байна.

-Эдгээр төслүүдээс дурдвал томоохон ямар төслүүд байгаа вэ?

-Алтай-Тайширын усан хангамжийн төсөл, Төв цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тосны үйлдвэрийн төслүүд байна. Түүнчлэн Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл, Тавантолгойн дэд бүтцийн багц төсөл, Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг өргөтгөх төсөл, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, хүүхэд бүрт цэцэрлэг хөтөлбөр гээд 140 төсөл байгаа.

2018 онд Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулж, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн бодлогын уялдааг хангах арга хэмжээ аваад байна. Улс орны эдийн засагт ямар асуудал тулгарч байгааг хурдан хугацаанд хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг бодлогоороо дэвшүүлээд төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэн боловсруулсан.

Эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор Тавантолгойн экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцээ нэмэгдүүлэх, хилийн боомтуудын тоог нэмэх асуудлыг Засгийн газар шийдэж, Тавантолгойн дэд бүтцийн багц төслийг хэрэгжүүлж байна.

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАРТ ҮҮРЭГ ӨГСӨН БОЛОВЧ ЭРХИЙГ НЬ ӨГӨӨГҮЙ

-Төлөвлөлтгүй уялдаагүй явж ирсэн олон төсөл байдаг шүү дээ. Сүүлдээ бүр зогсоосон байдаг. Үүн дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Төлөвлөлтгүй, уялдаагүй яв-сан нэг жишээ гэвэл цементийн үйлдвэр байна. Төвийн бүсэд эрэлтээсээ давсан нийлүүлэлтийг бий болгосон. Гэтэл манай улсын баруун болон зүүн бүсэд цементийн эрэлт байгаад байдаг, түүнийг хангах үйлдвэрлэл төлөвлөгдөөгүй явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд замбараагүй төлөвлөсөн цементийн үйлдвэрүүд зах зээлгүй болсон нь үнэн.

Иймэрхүү замбараагүй төлөвлөлт бий болсон учраас манай эдийн засаг мухардалд орсон шүү дээ. Тиймээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль 2015 оны арваннэгдүгээр сард батлагдсан.

Энэ хуулиар Монгол Улс урт, дунд болон богино хугацааны бодлоготой байна гээд заасан байдаг. Урт хугацааны бодлого нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, дунд хугацааны бодлого нь 8-10 жил, 3-5 жил, богино хугацааны бодлого нь нэг жил байна гээд хуульчлагдсан байдаг. Бодлогын уялдааг хангах нэг боломж нь Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэж үзсэн юм.

Манай байгууллагын зүгээс улсын хөрөнгө оруулалттай хөтөлбөрт тусгах төслүүдийн саналыг эхлээд тодорхой аргачлалын дагуу салбарын яамдуудаас авч, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, ялангуяа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан эрэмбэлэх ажлыг Сангийн яамтай хамтран зохион байгуулдаг.

Боловсруулсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслөө хэлэлцүүлэн төсвийн ерөнхийлөн захирагчдаас санал авсны дараа Засгийн газарт хүргүүлдэг. Иймэрхүү байдлаар аргачлалаараа улсын хөрөнгө оруулалттай хөтөлбөрөө боловсруулаад ажиллаж байгаа.

Гэхдээ Үндэсний хөгжлийн газарт үүрэг өгсөн боловч эрхийг нь өгөөгүй. Өөрөөр хэлбэл, төлөвлөлт доороос дээш, дээрээс доош гэсэн хоёр чиглэлтэй төлөвлөлт хийж байж оновчтой төлөвлөлт болдог. Гэтэл зөвхөн салбарын яамдаас ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулж байгаа нь учир дутагдалтай байна. Уг нь урт хугацааны бодлогод чиглэсэн “дээрээс доош” төлөвлөлт хийх боломж Үндэсний хөгжлийн газарт байгаа боловч өнөөгийн хууль эрхзүйн хүрээнд ийм төлөвлөлт хийх боломжгүй байна.

-2019 онд хэчнээн төсөл, хөтөлбөрт хэдий хэр хөрөнгө төсөвлөгдсөн бэ?

-Одоогоор 149 төсөл бий. Үүнд 24.6 их наад төгрөгийн хөрөнгө тусгасан. Төслүүдийн жагсаалт бол олон нийтэд нээлттэй. Legalinfo.mn дээр төсөв, хөрөнгө, жил жилийн хуваариуд нь бүгд нээлттэй мэдээлэгдсэн байгаа.

Ямар бодлогын бичиг баримтын хэрэгжилтийг хангах вэ гээд бүгдээрээ олон нийтэд ил байдаг. Амжилттай явж байгаа төслүүд гэвэл ерөнхийдөө дэд бүтцийн төслүүд боломжийн байгаа. Алтай-Тайширын усан хангамжийн төсөл, Тавантолгойн дэд бүтцийн төслүүд, Газрын тосны үйлдвэрийн төслүүд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийг нэрлэж болох байх.

740 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 2022 ОНД БАРИГДАЖ ДУУСНА

-Төв цэвэрлэх байгууламжийн төслийг олон жил ярьсан даа. Хэр ахицтай явж байгаа вэ. Хүмүүс ч нэлээн хүлээлттэй байдаг шүү дээ?

-Төв цэвэрлэх байгууламж 2022 онд баригдаж дуусахаар төлөвлөгдсөн. Энэ төсөл өөрөө 740 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүний санхүүжилтийг 2022 он хүртэлх жилүүдэд хуваах ёстой.

Ер нь 2018 онд бүх бэлтгэлээ хангасан. Энэ жилээс үндсэн ажил эхлээд явж байгаа. Энд нэг зүйл ойлгох хэрэгтэй. Манай Үндэсний хөгжлийн газар дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хангах зорилгоор энэ хөтөлбөрийг баталдаг. Үүнийг Сангийн яам тухайн төсөвтөө тусган санхүүжилт хийгээд явдаг. Бидний боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн нийгэм, эдийн засгийн байдал, зах зээл, түүхий эдийн ханш, төсвийн бодлогоос хамаараад Сангийн яам бодлогоороо зохицуулалт хийх боломж байгаа.

-Манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхцөл байдлыг судалж байж хэдий хэр төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ шийддэг үү?

-Манай Үндэсний хөгжлийн газрын бүтцэд Хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалтын газар гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан ажиллаж байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын талаар холбогдох газраас асуувал илүү нарийн мэдээлэл өгөх байх. Улсын хөрөнгө оруулалт нь санхүүжилтийн зургаан эх үүсвэрээс бүрддэг.

Үүнээс Сангийн яам гадаадын зээл тусламж, төсвийн хөрөнгө оруулалт хариуцдаг бол манай Үндэсний хөгжлийн газарт концесс болон гадаадын хөрөнгө оруулалт, Хөгжлийн банк, хувийн хэвшлийн санхүүгийн эх үүсвэр бий.

Улсын хөрөнгө оруулалтыг тодорхой хязгаарт багтаан боловсруулах шаардлага тулгарч байгаа. Жишээлбэл, төсвийн хөрөнгө оруулалт, өрийн хязгаар, ОУВС-гаас бидэнд тавьсан нөхцөлүүдэд багтаан боловсруулж байна. 2018 оны байдлаар Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан 102 төсөл ямар нэг байдлаар хэрэгжиж байгаа нь тийм ч чамлалттай тоо биш л дээ.

-Санхүүгийн эх үүсвэрүүдээс одоогоор хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байгаа вэ?

-Хуулиараа бид жил болгон тодотгол хийх ёстой. Мөн жил бүр гүйцэтгэлийн хяналт оруулж хоёр жилд нэг удаа хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ёстой. Манай Үндэс-ний хөгжлийн газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсээс хийсэн шинжилгээгээр 2018 оны хэрэгжилтийн хяналт тавихад 47 хувийн хэрэгжилт байна гэсэн дүгнэлт гарсан. Санхүүжилтийн хэрэгжилт нь 30 гаруй хувьтай байгаа.

ОДООГООР 149 ТӨСӨЛД 24.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ТУСГАСАН

-Аж үйлдвэр болон нийгмийн салбарыг чиглэсэн томоохон төслүүдээс дурдаач?

-Инженер технологийн дээд боловсрол төсөл, Ухаалаг боловсрол, Өрсөлдөх чадвартай дээд боловсрол төсөл, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төсөл, Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, Хүүхэд бүрт цэцэрлэг хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төсөл, Хүнс, тэжээл нийгмийн халамжийн төсөл, Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах төсөл, Цахим эрүүл мэнд төсөл, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төсөл, Нүүрс боловсруулах төсөл, Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, Хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл зэрэг төслүүдийг нэрлэж болох байх. Дэлгэрэнгүй мэдээллийг Legalinfo.mn сайтаас авч болно.

Манай Үндэсний хөгжлийн газар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтраад ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын хөтөлбөр боловсруулаад өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар батлуулсан.

-Танайд өнөөдөр хэчнээн хүн судалгаа хийж байгаа вэ?

-Манай Үндэсний хөгжлийн газрын орон тоо бол 55 шүү дээ. Мэдээж энэ бол чамлалттай тоо. Гэхдээ бид тодорхой чиглэлээр зөвлөх үйлчилгээгээр эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг. Мөн олон улсын хөгжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн. Цаашид хийх олон ажил байна. Улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж байгаа хүн бүхний өмнө манай хаалга нээлттэй, бид хамтран ажиллахад бэлэн.

Одоо бид эхлээд монгол хүнийг хөгжүүлэх стратеги боловсруулахаар ажиллаж байна. Мөн хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого боловсруулах гээд олон ажил амжуулахаар ажиллаж байна.

-Улиг болчихсон, огт хэрэгж-дэггүй, мөрөөдлийн гэмээр төслүүд их байдаг шүү дээ. Тэдний тод жишээ бол ТЭЦ-5. Энэ төсөл бүр замхарсан уу?

-Үнэнийг хэлэхэд энэ төсөл зогссон байгаа.

Энэ талаар Эрчим хүчний яамнаас лавлан асуух шаардлагатай. Эрчим хүчний салбарт Эрдэнэбүрэнгийн УЦС, Багануурын 700 МВт-ын ДЦС, Гуравдугаар ДЦС-ыг 250 МВт-аар өргөтгөх төсөл, Чойбалсангийн ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх төсөл, Тавантолгойн 450 МВт-ын ЦС Эрчим хүчний дамжуулах сүлжээний үр ашгийг дээшлүүлэх (дэд станцууд) арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөл, Томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0.4 кВт-ын шугамын өргөтгөл, шинэчлэлтийн төсөл, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл гээд олон арван төсөл Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан байгаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top