x

“А” лицензийг цуцалдаг шигээ авлигач, ЖДҮ-чин, концессчин албатуудынхаа асуудлыг шийдээч, Ерөнхий сайд аа

“...У.Хүрэлсүх бол ердөө л цэргийн улстөрийн ажилтан мэргэжилтэй. Тиймээс улс орныг удирдан жолоодоход мэдлэг боловсрол дутмаг хүн” хэмээн нэгэн судлаач түүнийг дүгнэж хэлсэн байдаг. Хэнийг нь хэлээд яах вэ, хэрүүлийн нэмэр биз. Харин судлаачийн хэлсэн үгийг ухаж нэг бодууштай. 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болбоос цэргийн хүн мөн үү гэвэл яах аргагүй тийм. Тийм дээ ч юм уу, сүүлийн үед тэр “цэргийн хүн”-ий зангаргаа харуулж, социалист нийгмийн удирдагчийн шинэхэн “имиж”-ийг бүрдүүлээд байх шиг. Сав л хийвэл хувийн хэвшил рүүгээ түрэмгийлэн дайрч, “Барь, хорь, цуцал, шалга, хохино шүү, дэмий шүү” гэсэн өнгө аястай үгсийг унагах боллоо. 

Анхнаасаа ч У.Хүрэлсүхийг сайд болсных нь дараа тун цөөхөн ажлын үр дүн хүлээж байсан. Улс даяараа түүний хэр хэмжээ, мэдлэг боловсролыг мэддэг учраас ДНБ-г өсгөх, инфляцийг бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэх, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх гэх мэт эдийн засгийн “онол”-ын хүлээлт байгаагүй.

Үүнийг хэзээ ч хэрэгжүүлж хүчрэхгүй гэдгийг нь либералчууд хүртэл хүлээн зөвшөөрч, дуугаа аль эрт хураацгаасан.

Бид ч өөрсдийн нүдээр харж, чихээр сонслоо. Даваа гаргийн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд тэр намын нөхөд, хэдэн сайд, дарга нар аа хэрхэн, яаж чангалсныг. Уг нь, хэлэх гээд байгаа санаа нь зөв л дөө. Улс орноо гэсэн сэтгэл зүрх монгол хүн бүрт байлгүй л яах вэ. 

Гэвч Ерөнхий сайд хүн хэр баргийн юманд айлын авгай шиг илүү үглэж, билүү долоодоггүй баймаар. Харин нүүрээ улалзуулан байж хэлсэн түүний хэдэн үгэнд гачлантай нь үнэн бий. Өнөөдөр 100 жилийн түүхтэй МАН болбоос намын даргынх нь хэлсэн шиг авлигач, концессчин, ЖДҮ-чин, хүчирхийлэгч, хүн амины хэрэгтэн, хар тамхины наймаачин, сүрьеэчин, тэмбүүчин, оффшорчдоор дүүрчээ.

Харин тэр энэ бүхэнтэй тэмцэж, хариуцлага хүлээлгэж, нийгэмд шударга ёсыг тогтоож чадахгүй байгаа гэдэг нь бас нэгэн үнэн. Одоогоор У.Хүрэлсүх амаараа л “сэлэм эргүүлж”, 2020 оны сонгуулийг угтуулж, зөвхөн өөрийн нэр хүндэд анхаарч, намын нөхдөө “Хулгай хийнэ, хүний амь, хүчингийн хэрэгт холбогдоно, концесстоно, хар тамхичид, сүрьеэчид, хууль завхруулагчид, ЖДҮ-дэнэ. Ер нь бүх юмыг манай нам хийж байна” хэмээн баалж сууна. 

Гэхдээ түүнд өөрийн гэсэн тусгайлсан зохиомол жүжиг бий. Энэ нь саяхан гэнэт л нэг өдөр ухаан орсон хүн шиг авирлан Тост, тосон бумбын нуруунд олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудал. А лицензийг нь цуцалж, ард түмнийхээ дунд рейтингээ өсгөөд авсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ардын намынхны үйлдсэн ахиад сануулах ёстой хэд хэдэн хэрэг байна. Зах зухаас нь дор сийрүүллээ. Анхааралдаа авч, “А” лицензийг цуцалдаг шигээ албатуудынхаа асуудлыг аштай хурдан шийдвэрлэж өгнө үү, Ерөнхий сайд аа!!!

ЖДҮ-гийн Засгийн газар, УИХ хэзээ хариуцлага хүлээх вэ?

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах кноп дарсныхаа “бэлгэнд” Засгийн газрын нэр бүхий сайдууд, УИХ-ын 50 гаруй гишүүн, МАН-ын генсек тэргүүтэй нэр бүхий олон хүн ЖДҮХС-гийн зээлийг хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумаар нь хувааж авсан баримт ил болоод нэг жил гаруй хугацаа өнгөрч буй. Энэ бүх хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг буруутгаж, сайдын суудлаас нь буулгаснаар хэргийг намжаасан. Гэхдээ логикоор нь харвал, ЖДҮХС-гийн тэрбум тэрбум төгрөгийг ганц Б.Батзориг сайд дур мэдэн хуваарилна гэж байхгүй нь хэн хүнд ойлгомжтой. Харин хөшигний ард Ерөнхий сайд өөрөө сууж байсан гэх яриа хэвлэлээр гарсан юм. Үнэхээр ч бүхэл бүтэн нэг сангийн хөрөнгийг хуйгаар нь намын нөхдөдөө хуваарилах том толгойтой сайд хаанаас ч байв гэж. 

Ерөнхий сайд өөрөө ЖДҮ-ийн зээлийг хуваарилсан учраас “Хууль шүүхээр гэм буруутайг нь батлаагүй байна” хэмээн Засгийн газраа улайран хамгаалж, улдан чангаасаар өдийг хүргэлээ. Энэ Засгийн газрын бас нэг заль нь ЖДҮ-чин сайдуудаа хариуцлага тооцсон болж харагдах. Б.Батзориг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн болоод хэл амнаас салж байгаа бол одоо Ж.Энхбаяр гишүүн “цагаадсан” сурагтай. Энэ мэтчилэн тэд ЖДҮ-гийн хэргээ утаа мэт замхруулах нь. Гэвч галав юүлж байсан ч ард түмэн шударга ёсыг нэхсээр, ЖДҮ-чдийг мартахгүй байсаар л байна.

800 тэрбумыг төрөөс гулгуулсан концессчид

МАН-ын бүлэглэл долоон концессын гэрээгээр 800 гаруй тэрбум төгрөгийг татварт төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах тохироо хийж байсныг эргэн сануулъя. Тодруулбал, Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гаргаж, концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байдаг.

Харин 807 тэрбум төгрөгийн концесс бас л МАН-ын, одоогийн УИХ-ын гурван гишүүнтэй холбогдсон. Тэд бол Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Н.Номтойбаяр нар юм. Тухайлбал, Н.Номтойбаярын МАК компанитай Засгийн газар шууд гэрээ байгуулж, 78.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл” байв. Ж.Мөнхбатын тухайд түүний эхнэрийн ахын хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК-тай байгуулсан 162.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130км хатуу хучилттай авто зам”-ын төсөл юм.

Ингээд С.Бямбацогтын хамаарал бүхий “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт”-ийн 77 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл байсан юм. Энэ мэт долоон концессын 800 тэрбумын хэрэг өнөөдөр юу болсон юм бол. Уг нь хууль бус зүйлтэй эрс шийдэмгий тэмцэнэ хэмээн гарч ирсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрынхан яагаад энэ концессын хууль бус гэрээг шалгаж, үнэн мөнийг тогтоож, эздэд нь хариуцлага хүлээлгэж чадахгүй байна вэ?

Албан тушаалын төлөөх аллага байв уу

Эд мөнгө, эрх мэдлээс ч үнэтэй эрдэнэт хүний амийг авч одсон хэрэг бас л МАН-тай хамаатай. Одоогоос яг нэг жилийн өмнө ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь мөн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан. Энэ хэргийг албан тушаалын маргаанаас болж гарсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг. Ямартай ч албан тушаалын наймаа эцэстээ эрдэнэт хүний амийг, дөрвөн хүүхдийн аавыг, нэг бүтэн амьдралыг авч одлоо.

Нэг иргэний амь ч бүтэн улсынх байх учиртай. Тиймээс, төрийн жолоог атгахыг хүсэх хэн бүхэнд, төрийн суудалд сандайлахыг хүссэн мөнгөтэй болгоны өмнө төр бөхийхгүй байвал сайн сан, сайдтан минь.

“Бандааш” хочит Д.Гантулга ба хүчингийн хэрэг


УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт орооцолдож, гишүүний сэнтийгээсээ өөрийн хүсэлтээр буугаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Одоо 32 настай Д.Гантулга нь МАН-ын хамгийн залуу улстөрчөөр тодорч, Ц.Нямдорж сайдаар хүртэл магтуулж явсан удаатай. Гадаадын нэр хүндтэй сургууль төгсч, өндөр дээд боловсролтой хэмээн цагийн сайханд гайхагдаж, ихэд ирээдүйтэй, хол явах улстөрчөөр тодроод байсан ч доодохоо захирч чадалгүй улс төрийн замналаа дуусгасан. Нэг бодлын өрөвдмөөр ч, нөгөө бодлын дургүй хүргэм түүний үйлдэл. Угаасаа л улстөрчид гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг нь олны дунд үлгэр мэт л яригддаг.

Энэ жишгээр л МАН-ын “хүү” Д.Гантулга “том” ах нарыгаа дуурайсан ч буруу цагтаа, буруу газраа, буруу хүнтэйгээ байгаад улс төрийн золиос болов уу, эсвэл увайгүй үйлдэл үнэхээр хийсэн үү гэдэг нь одоогоор тодорхой болоогүй л байна. Ерөөс монголын хуулийнхан албан тушаалтантай холбоотой хэрэг болохоор л яст мэлхийн хурдаар, ард түмнийхийг гэрлийн хурдаар шийдвэрлэдэг бололтой.

Хар тамхичин дипломатууд

ХБНГУ-ын хил дээр манай улсын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж явсан нь илэрч, баригдсан ноцтой хэрэг хоёр сарын өмнөхөн гарсан. Тодруулбал, Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Батхишиг жолооч н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байхдаа дипломат дугаартай автомашинтай явж, 70 кг героин буюу мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан юм. Энэ асуудал гараад удаагүй байтал ахиад л манай улсын дипломатч хар тамхины хэрэгт холбогдсон мэдээлэл дэлхийн хэвлэлийн хуудаснаа гарлаа. Тэнд бичсэнээр, өнгөрөгч 2017 онд германы цагдаа нар дипломат дугаартай машинаар А17 замаар зорчиж явсан Монгол Улсын иргэн, Монгол Улсаас Герман улсад суугаа консулын газрын ажилтан 53 настай Т.Мөнхбат, 38 настай Э.Оргил нарыг зогсоож нийт 600 мянган еврогоор үнэлэгдэх мансууруулах төрлийн Lorazepam хэмээн тайвшруулах үйлчилгээ бүхий 150 мянган ширхэг эм бэлдмэл тээвэрлэж явааг нь илрүүлсэн байна.

Ингээд бодоход, Герман бол хөгжингүй улс. Ийм сайхан оронд дипломатаар очихыг хэний ч аавын хүү, ээжийн охин хүсдэг. Гэтэл хүн чамлаад байхааргүй цалин, хангамжтай сайхан улс оронд мөрөөрөө гэдсээ илээд, аав, ээжийнхээ арын хаалганы буянг эдлээд хэвтэж байхгүй илүү харж, билүү долоож байх ч гэж. Тэд ч яах вэ, оногдсон ялаа аваад явах биз. Харин улсын маань нэр, нүүр л шороотой хутгалдаж орхиж байна. Тэгэхээр, төрийн хариуцлагатай дипломат албанд манай намын тэрний хүү, энэний охин гэхгүй жинхэнэ мэргэшсэн хүнийг нь томилдог баймаар байна, МАН-ынхаан.

“Сүрьеэчин, тэмбүүчин” сайд Д.Сарангэрэл

Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 500, 97 дугаар сургуулийн 70, Төв аймгийн Сүмбэр сумын 200 гээд 800 орчим хүүхэд ганцхан сарын дотор сүрьеэ өвчний халдвар авсан нь тогтоогдсон. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ тухайд “Манай яам сайн ажиллаж байгаа учраас л энэ бүхнийг илрүүлж байна” хэмээн хэнэг ч үгүй мэдэгдээд сууж байсан. Агаар дусал, амьсгалын замаар халдварладаг нийгмийн онц аюултай халдварт өвчин дэлгэрэх дэлгэрэхдээ манай ирээдүй болсон хүүхэд багачуудын дунд тархаад байхад Д.Сарангэрэл сайд цочих ч үгүй сандал суудалтайгаа зууралдсаар л...Уг нь ёс зүйтэй, ёс суртахуунтай, тэгээд төлөвшсөн улстөрч бол огцорч байгаагаа мэдэгдээд сандал суудлаа чөлөөлчихөөр.

Д.Сарангэрэл сайдыг сандлаасаа салж чадахгүй сүрьеэгийн дуулианыг эвтэйхэн намжаачих гээд суух зуур дахиад бүр аймшигтай халдварт өвчний дуулиан залгасан. Тэр бол тэмбүү өвчин. Улсын хэмжээнд нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдварт өвчин тэмбүү эзэлж байна гээд яамныхан нь өөрсдөө зарлачхав. Тэгээд МАН-ын хамгийн сайн хийж чаддаг, өөрсдийгөө рекламдаж чаддаг ажил болох “АЯН” зарлах юм даа, чааваас.

Хөнжил дотроо хууль завхруулагч Ц.Нямдорж

Хөнжил дотроо хууль засагч Ц.Нямдорж сайд. Тэрбээр өөрийн идсэн, уусан, авлигадсан хэргээ нуун дарагдуулахын тулд хөнжил дотроо хэвтэж байгаад монголын хуулийг гурав хоногт засчихдаг егзөр. Хөх тэнгэрийн дээр Ц.Нямдорж гэдэг үг хүртэл гарснаас нь харахад, Монголын төрд, энэ улсын хуулийн салбарт тэр 20 жил “зүтгэсэн” түүнээс ам асуух цаг хэдийнэ болсон мэт. Түүнд Монгол Улсад шорон зассан гэж хэлэхээс өөрөөр хийж гийгүүлсэн гавьяа, энэ гээд дуурсчих зүйл бий сэн болов уу, харин ч хаана л бүлэглэл, хууль бус үйлдэл байна, тэнд нэр нь хутгалдсан явдаг хүн. Ц.Нямдорж сайдын 20 жилийн турш хутгасан холион бантанг нь энд сийрүүлнэ гэвэл цаг, цаас ч хүрэхгүй нь дамжиггүй. Харин сүүлчийнхээс нь, арай олон түмэн мартаж амжаагүй үйлдлээс нь дурдвал, хүүгийнх нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хоёр тэрбум төгрөгийн шахаа, хүү Н.Анхбаярыгаа лобидож байгаад Австралид элчингээр явуулсан үйлдэл, мөн Ш.Раднаасэдтай хамтарч Хөөн хэлэлцэх тухай хуулийг зассан асуудлыг тоочиж болох юм.

60 тэрбумын авлигын хэрэг

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөг босгох тухай Ц.Сандуй, өдгөөгийн УИХ-ын дарга М.Энхболд нарын бичлэг цацагдсан. Тухайн яриа нь Төрийн албан тушаалыг багцалж, 60 тэрбум төгрөгөөр арилжих тухай төлөвлөгөө байсныг иргэд санаж байгаа байх. Бичлэг цацагдсан үед ийм яриа болсон гэдгийг Ц.Сандуй өөрөө хүлээн зөвшөөрсөн дүрст видеог мөн хүн бүр санаж байгаа. Гэтэл энэ нь эцэс сүүлдээ энэ хэрэг "эвлүүлэг" болоод намжсан байдаг. Бүр сүүлдээ, улстөржиж, УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэргээр нь албан тушаалаас нь буулгаж, Ц.Сандуйг мөн намаасаа хөөсөн юм. Энэ бол Ерөнхий сайд 60 тэрбумын гэх хэргийг хүлээн зөвшөөрсний баталгаа. Ийм баталгаа, нотолгоо, баримт сэлт, гэрч зэрэг нь байсаар байтал өнөөг хүртэл энэ хэрэг илэрч өгөхгүй байгаа нь үнэндээ хууль цаазтай оронд гайхмаар биш гэж үү...

Оффшорчдын бүлэглэл

Монголын баялгийг гадагшаа гаргалаа, мөнгийг нь оффшор дансанд байршууллаа гэсэн шүүмжлэл одоогийнх шиг оффшорчидтой тэмцэхгүй байвал гарсаар л байх болно. Өнөөдөр МАН-ын зургаан хүн оффшор бүсэд данстай гэсэн мэдээлэл гараад буй. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МАН-ын гишүүн асан Ц.Сандуй, Сангийн сайд асан Я.Очирсүх, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ерөнхий сайд асан С.Баяр, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг нэрлээд байна. Энэ хүмүүстээ хэзээ, хэрхэн хариуцлага тооцох нь оньсого, таавар мэт байсаар л байх уу?

Энэ мэт МАН-ынхны бузар булай, булхайг дурдана гэвэл дуусахгүй. Хамгийн сонирхолтой нь, энэ бүхнийг яруу тод мэдсээр байж яагаад өдий хүртэл зүгээр л хараад сууна вэ. Эх орондоо тийм л ярьж байгаа шигээ их санаа зовниж байгаа юм бол энэ намыг удирдаж байгаа намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Та намаа татан буулгаж, хулгай хийж, хүн амины хэрэгт холбогдож, ЖДҮ авч, концесс дээрэмдсэн луйварчдадаа хариуцлага тооцооч ээ.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (49.180.96.52)
    jduchid bol bugd mungu huulegchid baga huutei mungu zeelh undur huutei ard tumend ugch bna banknii zeeliin huugee buulgaad ene novshnuudaasaa munguu erguulj av buh hurungiin huraa jinhene hun alsnaas dor gemt hereg uildsen bna
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • zochin (49.180.96.52)
    mungu huulegch j enhbayriig hori hamag mungiin huraa ard tumniig huuran mehlegch
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top