x

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч манай улсад айлчилж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана манай улсад айлчилж байна. Тэрбээр Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцохоор иржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатагтай А.Алисжабанаг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус хуралд бүс нутгийн олон улсын байгууллагын удирдлага оролцож байгаа нь форумын ач холбогдлыг нэмэгдүүлж байгааг, мөн түүний айлчлалын үр дүн Монгол Улс-Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс Засгийн газартай байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгааг хатагтай А.Алисжабана тэмдэглэв. Тэрбээр БОАЖ болон Эрчим хүчний сайдтай тус тус уулзалт хийжээ.

Нью-Йорк хотноо өнгөрсөн сард болсон НҮБ-ын Тогтвортой байдлын хөгжлийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад манай улс “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх сайн дурын илтгэлээ танилцуулсан. Манай улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах асуудлыг илтгэлд онцгойлон тусгасныг Ерөнхий сайд дурдлаа.

Мөн бүс нутгийн орнуудын цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах манай санаачилгыг дэмжиж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэхүү санаачилгыг бүс нутгийн орнуудад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй холбоход анхаарахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.     

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 7 цаг 37 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 7 цаг 39 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 7 цаг 43 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 7 цаг 43 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 7 цаг 46 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 7 цаг 46 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 7 цаг 49 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 7 цаг 55 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 8 цаг 45 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 10 цаг 8 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 10 цаг 9 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 38 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 10 цаг 40 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 10 цаг 41 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 10 цаг 42 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 11 цаг 9 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 11 цаг 18 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 12 цаг 16 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 14 цаг 24 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 14 цаг 26 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top