x

Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 09.00 цагт зарлагдаад байсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал 10.00 цаг эхэллээ. Тэднийг С.Зоригийн хэргийг шалгах явцдаа гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, хэргийн холбогдогч нарыг хууль бусаар эрүүдэн шүүсэн хэрэгт яллагдагчаар татаж, шүүн таслах ажиллагааг явуулж байна. Өнөөдөр эхэлсэн шүүх хуралдаанд УИХ-ын түр хорооны таван гишүүн (Ц.Нямдорж тэргүүтэй) хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлт тавьсан авч шүүх тэдний хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Шүүх хуралдаан эхэлсний дараа шүүхийн байрны гадна талбайд иргэд эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ.  Тэдний нэг хэсэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шүүхэд нөлөөлөхийг оролдож байна гэж үзэж байгаа бол нэг хэсэг нь Б.Хурц нарыг буруутгаж байна.

Тухайлбал, “Дархан Монгол ногоон нэгдэл”-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Дашэнэ талаар “Бид өнөөдөр зөвхөн энэ жагсаалыг хийж байгаа юм биш. Өнгөрсөн өвлөөс эхлэн залуу таван УИХ-ын гишүүдтэйгээ нийлээд, жагсаал зохион байгуулж тэмцэж байсан. Өнөөдрийн шүүх хуралд Б.Хурц тэргүүтэй хүмүүс ирж, оролцож байгаа нь маш том явдал юм. Хэрэв бид жагсаал хийж, ийм том өөрчлөлтийг  хийж чадаагүй бол энэ хүмүүс ямар ч шийтгэл хүлээхгүй өнгөрөх байсан. Тэгэхээр эдгээр хүмүүс Монголын шударга шүүхийн өмнө шийтгүүлэхээр ирсэн байгаа нь маш том дэвшил” гэв.

Харин эдгээр жагсагчдын эсрэг байр суурь илэрхийлсэн самбар барьсан иргэдийн төлөөлөл болох Д.Ганбат нь Б.Хурцын ангийнх нь хүүхэдюм байна. Тэр “Бидний хувьд шүүх хурлыг нээлттэй, шударга явуулахыг шаардаж байна. Шүүх хуралд УИХ-ын зарим гишүүд битгий оролцож, нөлөөлөх гэж оролдож байна. Мөн хэрэгтэн гэх Б.Амгаланбаатар нь яагаад энэ шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаад эргэлзэж байна. Хэргийг үйлдэгч нь шүүх хуралд гэрчээр оролцож байгаа нь шүүх хуралдаан ямар нэг хуйвалдаангүй явна гэдэгт нь эргэлзэхэд хүргэж байна”  гэжээ.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 6 цаг 39 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 8 цаг 12 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 8 цаг 23 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 8 цаг 41 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 8 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top