x

О.Баасанхүү: ББСБ-аар мөнгө угаасан найман үйлдэл УИХ-ын гишүүдтэй холбоотой

- Ганц Б.Батзоригоор туг тахиж, ЖДҮХС-гийн луйврын хэргийг төгсгөл болгож болохгүй -

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн байгууллагын удирдлагуудад хандан ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажил ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл ирүүлэх хүсэлт илгээсэн юм. Харин хуулийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой хариу ирүүлсэн талаар тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “2019 оны долдугаар сарын 24-ний өдөр Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт хаягласан албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хурдан шийдвэрлэх, хэргийн явц ямар байгаа талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн хүсэлт хүргүүлсэн. Хариу нь энэ сарын 1-ний өдөр ирсэн. Хоёр байгууллагаас ирүүлсэн бичгийн утга ерөнхийдөө ойролцоо байна. ЖДҮХС-тай холбоотой нийт 114 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 2016 оноос өмнөхийг ЦЕГ, 2016 оноос хойших асуудлыг АТГ, ЦЕГ хамтран ажлын хэсэг байгуулж шалгасан байна. Шалгалтын хүрээнд 38.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тодорхой төсөл боловсруулж, хийнэ гэж зээл авсан ч зориулалтын бусаар ашигласан гэсэн үг. 38.2 тэрбум төгрөгөөс мөрдөн шалгалтын явцад 3.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн, 20 аж ахуй нэгжийн дансыг битүүмжилсэн, 2.3 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байна. Тодруулбал, 2.3 тэрбум төгрөг хаачсан нь огт тодорхойгүй байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын шатнаас гадна 41 удаагийн зээлээ төлөх бичиг хүргүүлсний дүнд найман тэрбум төгрөг эргэж төлүүлсэн байна” гэв.

Зээл авсан хүмүүс дотор ломбард, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоотой нийт 34 аж ахуй нэгж, байгууллага байжээ. Үүнээс 11 нь улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын гишүүнтэй хамааралтай компани байж. Улмаар мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг шалгахад найман үйлдэл тогтоогдсон байна. Өндөр хүүтэй хадгаламж руу мөнгөө оруулж, мөнгө хүүлсэн найман удаагийн үйлдэл тогтоогдсон гэсэн үг.

ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй 49 гишүүн болон тэдний хамаарал бүхий компани одоогоор тодроод байгаа. Эдгээр гишүүд өөрийн аж ахуй нэгж, байгууллага, өрөөл бусдад зээл авахад зуучилсны төлбөрт хахууль авсан, бага хүүтэй зээлийг банк бус болон ломбардаар дамжуулж 30 хувийн хүүтэй болгож, бусдад зээлсэн, улмаар ямар ч төсөл бичилгүй мөнгө авсан гэх мэт төрлөөр тус сангийн мөнгийг авсан байна.

Сэтгүүлчид түүнээс “Мөнгө угаасан байж болзошгүй найман үйлдэлд ямар хүмүүс холбоотой байсан юм бол. УИХ-ын гишүүд бол нэрийг нь хэлэхгүй боломжтой юу” гэж асуухад тэрбээр “Хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас надад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Нийт 216 аж ахуй нэгж шалгаж, 21 газарт нэгжлэг хийж, 586 иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан байгаа юм. Ер нь бол УИХ-ын 49 гишүүн ямар компанитай, ямар нэрээр авсан гэдэг нь нийтэд ил болсон шүү дээ” гэсэн юм. Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнд дараах асуултуудыг тавив.

-Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байна гэхээс өөр тайлбар өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Танд ирсэн бичигт илүү тодорхой зүйл байна уу?

-Хэргийг шалгахад ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хэргийг тусгаарлаж, бусад гишүүдийн хэргийг нь шалгаж байгаа юм билээ. Угтаа бол хэргийг хэрэгт холбогдогч олдохгүй байх эсвэл энэ хэрэг нь өөр өөр үйлдэлтэй үед хэргийг тусгаарлаж шалгадаг. Гэтэл УИХ-ын гишүүд учраас тусгаарлаж шалгаж болохгүй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тусгаарлаж байгаа нь улс төрийн зорилгоор гэж харж байна. Үнэн хэрэгтээ Б.Батзориг буруугүй, намын даалгавар биелүүлсэн хүн шүү дээ. Намын удирдлагатайгаа хамт нийлээд нэг ижил дүнтэй мөнгө авсан байгааг нь харахаар Б.Батзориг бол намын даалгавар биелүүлсэн хүн байгаа юм. Эд нар ЖДҮ-ийн хэргээ хөөн хэлэлцэхийг нь хүлээж байгаад сонгуулийн өмнө Б.Батзоригоор туг тахих гэж байна гэж харж байна.

-Прокурорын байгууллагаас гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирэх болов уу?

-Оруулахгүй байх аа. Манай Ерөнхий прокурор их завгүй байгаа шүү дээ. Хуулийн байгууллага чанга дуугарах ч эрхгүй байгаа энэ үед чадахгүй байх. Чаддаг бол одоо оруулаад ирж болно шүү дээ.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sd (64.119.25.200)
    8ter bumiig ergej tulvvlsen genee.todorhoi ezentei.ter hvn hen be.il gargaach
    2019 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 22 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 44 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 16 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 37 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 44 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 58 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 9 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 16 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 23 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 27 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 33 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 37 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 40 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 43 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 46 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 53 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 45 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top