x

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д оршин сууж буй монголчуудтайгаа уулзаж, ярилцлаа

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийнхээ төлөөлөлтэй  уулзаж ярилцсан байна.

Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас:

  • Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6,000,
  • Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8,000,
  • Баруун бүсийн Лос Анжелест 2,000,
  • Сан Францискод 4,000,
  • Сиатльд 1,500 орчим иргэн амьдарч байна.

Мөн монгол иргэдийн үүсгэл, санаачилгын 58 холбоо, төрийн бус байгууллага АНУ-д үйл ажиллагаа явуулдаг аж.

Дээрх хотуудад амьдардаг монголчуудын төлөөлөл болон холбоо, төрийн бус байгууллагыг төлөөлөн ирсэн 180 орчим иргэн тус уулзалтад оролцлоо.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд хоёр жил болж байна. Энэ хугацаанд хөрш хоёр орныхоо Төрийн тэргүүн нартай уулзаж албан гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Энэ удаад Ерөнхийлөгч Д.Трампын урилгаар АНУ-д айлчилж хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлалаа.

Ингэснээр томоохон асуудлуудыг шийдэх боломжтой боллоо хэмээн харж байна. Энэ талаарх мэдээллийг тогтмол авч байгаа тул Америкт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа та бүхнийхээ санал, сэтгэгдлийг сонсоё” хэмээн уулзалтыг нээлээ.

Н.Энхтайван /Нью-Йорк/:

Би Нью-Йорк хотоос энэ уулзалтад зорьж ирлээ. Таныг өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж байхыг олон мэдээнээс харсан. Хоёр орны Ерөнхийлөгч нар чухал асуудлыг хэлэлцэж, Стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Монголын ноолуурыг АНУ-ын зах зээлд татваргүй оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Энэ төсөл ямар шатандаа яваа бол?

Ө.Энхжин /Вашингтон/:

Оффшор данстай хүмүүст хэзээ зохих ёсны шийтгэл өгч, Монголдоо валютаа буцааж оруулах вэ? Би Сингапурт 5 жил, АНУ-д 3 жил амьдарч байна. Өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөөд Монгол руугаа валют оруулдаг. Гэвч миний оруулж буй валют оффшор данс руу орж, төгрөг цааснаас хямд боллоо хэмээн санаа зовж байна.

Н.Батмөнх /Чикаго/:

Та өчигдөр Стратеги, олон улсын судалгааны төвд очиж Монгол-Хятадын харилцааны асуудлаар ярихдаа Монгол Улс жижиг улс биш гэж хэлсэнд бид бүхэн баяртай байгаа. Энэ дашрамд, Эрдэнэзуу, Амарбаясгалан хийд болон Ноён уулыг Төрийн хамгаалалтад авах хүсэлтээ уламжилж байна.

Н.Цог /Вашингтон/:

Би хэдийгээр АНУ-д амьдарч байгаа ч үргэлж Монгол Улсынхаа талаарх мэдээ, мэдээллийг харж байдаг юм. Эрх баригчид улс орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, газрын доорх асар их баялгаа үр ашигтай зарцуулах шаардлагатай байна.

Н.Батзандан /Чикаго/:

Монгол Улсын Ерөнхийлөгч Таныг АНУ-д түүхэн айлчлал хийж байгаад маш их баяртай байна. Би “Чикаго хотын Монгол төв”-ийг үүсгэн байгуулсан. Албан бус тоогоор Чикаго хотын эргэн тойронд 10 мянга орчим монгол иргэн амьдардаг. Тиймээс консулын хэлтэс жилдээ 1-2 удаа Чикаго хотод очдог юм. Ийм өндөр ачаалалтай байдаг тул бид сүүлийн таван жилд Чикаго хотод Консулын хэлтэс байгуулах санал гаргаад явж байгаа юм. Энэ асуудалд анхаарлаа хандуулж өгнө үү.

Н.Аажим /Вашингтон/:

Өнөөдөр монгол хүмүүсийн хувьд их чухал зүйл болж байна. АНУ-тай Стратегийн түншлэлийн хэмжээнд ажиллана гэдэг агуулгын хувьд маш чухал зүйл. Таныг энд ирсэн дашрамд, хувийн чанартай хүсэлтээ уламжилъя. Манай охин 4 настайгаасаа эхлээд спортын гимнастикаар хичээллэсэн. Гэвч 1977 онд ашиглалтад орж, түүнээс хойш олон хүүхэд хичээллэж ирсэн спорт гимнастикийн ганцхан заалыг нь нураах гэж байгаа гэж сонсоод танд заалыг нь засаж, тохижуулах асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсье.

П.Мөнхнаран /Вашингтон/:

Монгол Улсын Ерөнхийлөгч маань АНУ-ын Ерөнхийлөгчтэй түүхэн уулзалт хийсэнд баяртай байгаа. Би энд сургуулиа төгсөөд гурван жил ажиллаж байна. Миний найзууд АНУ-д ажиллаж, амьдрах гоё байна уу гэж асуудаг. Гэвч, бодит байдал дээрээ тийм биш. Тиймээс залуусыг Монголдоо мэргэжлээрээ ажиллах боломж бий болгож, Төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу гэж бодож байна” зэргээр иргэд асуулт асууж, санал бодлоо хуваалцлаа.

Оффшор дансны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулт өгөхдөө оффшор дахь мөнгийг Монгол Улсад оруулж ирэхээр тууштай ажиллаж, энэ байр суурин дээрээ бат зогсож байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Харин хүн бүрийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын суурь нь тэгш бус байдал, баян хоосны зааг ялгаа нэмэгдэж байгаа явдал хэмээн тодорхойлж, энэ байдлыг өөрчлөхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг сэргээхийг зорьж байгаа гэлээ.

Төрийн тэргүүн энэ хүрээнд санал, бодлоо чөлөөтэй хуваалцаж, мөн уулзалтад оролцсон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр нар бусад асуудлаар иргэдийн асуултад хариулт өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 22 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 44 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 15 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 37 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 43 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 58 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 9 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 16 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 22 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 27 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 33 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 36 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 40 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 42 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 45 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 53 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 45 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top