x

Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт батлав

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт батлав. Уг асуудлыг Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн байна.

Дэлхийн банкны Эдийн Засгийн Удирдлагыг Дэмжих цуврал хөтөлбөрийн эхний шатыг 2017 онд батлан хэрэгжүүлсэн. Хоёр дахь санхүүжилтийн 100 сая ам.доллараар өмнөх хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж байгаа юм.

Монгол Улсын эдийн засаг 2016 оны макро эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарч чадсан ч суурь эмзэг асуудлууд байсаар байна. Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол  2018 онд 6.9 хувь болж өссөн. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 16.4 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд 2.7 хувьтай тэнцэх ашигтай гарсан. Энэ нь ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээг дээрх хугацаанд бараг 13 нэгж хувиар буурахад нөлөөлсөн аж. 2014-2016 оны эдийн засгийн идэвхжил саарч байсан үед ядуурал нэмэгдсэн ч эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор ядуурал бага зэрэг буурсан нь хөдөлмөрийн зах зээлд сорилтууд байсаар байгааг болон нийгмийн халамжийн бодлогуудыг илүү үр дүнтэй болгож сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна хэмээн тус зөвлөл үзжээ.

Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан Дэлхийн банкны захирал Мартин Рэйзэр  “Энэхүү хөтөлбөр Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй. Засгийн газраас дээрх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаа нь эдийн засагт бүтцийн шинжтэй өөрчлөлт хийх бодлого баримталж байгаагийн тод илрэл юм. Дэлхийн Банк цаашид Засгийн газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран Монгол Улсын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дэмжин ажиллах болно” хэмээн онцлов.

Тус хөтөлбөрт татварын тогтолцоо болон төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, одоо хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслийн зардлыг бууруулах, төсвөөс санхүүждэг тусгай сангийн удирдлагыг сайжруулах зэрэг эдийн засгийг тогтворжуулах ажил багтаж буй юм. Түүнчлэн Хөгжлийн банк, Төв банкны сүүлийн жилүүдийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээг олон нийтэд ил болгох, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэлбэр, бүтцийг сайжруулах замаар худалдан авах чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх аж.

Хөтөлбөрийн өөр нэг чухал чиглэл бол уул уурхайн салбараас бусад салбарт ажлын байр бий болгох, нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлэгт оновчтой чиглүүлэх замаар ядуу, эмзэг бүлгийн нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх явдал юм. Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хялбаршуулах, хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх зэргээр бизнес, худалдааны орчныг сайжруулах боломжийг эрэлхийлж буй аж.

Харин уг хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөж буй гурав дахь шатны санхүүжилт нь ОУВС-ийн хөтөлбөртэй нягт уялдаатайгаар арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэхэд чиглэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 10 цаг 21 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 10 цаг 26 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 10 цаг 30 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 10 цаг 33 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 10 цаг 37 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 10 цаг 41 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 10 цаг 51 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 11 цаг 0 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 14 цаг 30 мин Месси 80 мянган евро хандивлажээ 15 цаг 1 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 15 цаг 11 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 15 цаг 11 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 15 цаг 16 мин Дайн өөрчлөгдсөөр байна 15 цаг 31 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 15 цаг 37 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 16 цаг 25 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Уржигдар 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Уржигдар 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Уржигдар 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top