x

Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр жиргээчид торгууль оногдуулжээ

ЦЕГ-ын Нийгмийн хэв журмыг хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эрх бүхий албан тушаалтан (Зөрчил шалган шийдвэрлэх арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганзориг) твитерт “Элийрэгч” нэрээр алдаршсан Цоггэрэлийн Уянгад хоёр сая төгрөгийн торгууль оногдуулах шийдвэр гаргасан нь нийгмийн сүлжээнд дуулиан болж байна. Жиргээчийн жиргээний хохирогч Ерөнхийлөгч Х.Баттулга гэв.

Монгол Улсын ЕТГ-аас жиргээч Ц.Уянгын нэр дээр гомдол гаргаж, “Ёорк, Еөк, Жонхуу гэх мэт хоч нарийг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэсэн, нэр төр, алдар хүндэд нь халдсан нийтлэлийг байнга нийтэлсээр байгаа тул шалгаж өгнө үү” гэдэг гомдол гаргасан юм байна.

Гэвч цагдаагийн албан хаагч уг хэргийг шалгахдаа процессийн хувьд байж боломжгүй алдаа гаргаж, хэргийн холбогдогчид мэдэгдэлгүйгээр шийдвэрээ гаргасан аж.

Монгол Улсын иргэн хэн ч бай, гэмт хэрэгт холбогдон шалгуулж болно. Ингэхдээ хуулийн дагуу эдлэх эрх гэж бий. Хамгийн наад зах нь өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах, ядаж ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Энэ тухай Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3.1-д “холбогдогч дараах эрхтэй” гээд тодоос тод заагаад өгчихсөн байна. Тухайлбал,

-Ямар зөрчилд холбогдон шалгаж байгаагаа мэдэх,

-Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах,

-Хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах,

-Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах,

-Өөрийн, эсвэл хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах,

-Эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрт гомдол гаргах,

-Нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах,

-Зөрчлийн хэрэгтэй танилцах болон хуульд заасан бусад эрхийг эдэлнэ гэсэн байгаа.

Харамсалтай нь энэ хэргийг шалгах явцад хуульд заасан дээрх ажиллагаанууд хийгдээгүйгээр үл барам холбогдогчид хэргийн талаар танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм байна. Тухайлбал, зөрчлийн хэрэг нээсэн тухай мэдэгдэх хуудсыг Ц.Уянгад өөрт нь биш, ээжийнх нь хаягаар хүргэж өгөөд, өөрөөс нь тайлбар мэдээлэл авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн аж.

Нэгдүгээрт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн хугацаа гэж бий. Зөрчил үйлдэгдсэн талаар гомдол, мэдээллийг хүлээж авснаас хойш 56 хоногийн дотор хэргийн холбогдогчийг тогтоож, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаагүй тохиолдолд хэрэг үүсгэхээс татгалздаг. Өөрөөр хэлбэл, Ц.Уянга хэрэгтэйгээ танилцаж, тайлбар мэдүүүлэг өгөөгүй нь тохиолдолд хэргийг нэг талын хүсэл зоригоор шийдвэрлэж болохгүй гэсэн үг.

Хоёрдугаарт, хэргийг шалган шийдвэрлэх хуулийн хугацаа (56 хоног) дуусаагүй байхад хэргийн холбогдогчоос тайлбар мэдүүлэг авалгүйгээр шийдвэр гаргасан нь цагдаагийн байгууллага илтэд хэргийн нэг тал буюу гомдолийн нөлөөнд автжээ гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байна.

Шийтгэх тогтоолыг хүлээж авмагцаа жиргээч хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гомдол гаргасан боловч түүний гомдлыг хүлээж аваагүйгээр үл барам “Чамаас асуух шаардлага байхгүй. Чиний хийсэн хэрэг чинь үйлдлээрээ нотлогдож байгаа. Гомдол хүлээж авахгүй” хэмээн буцаасан байна. Энэ одоо юу гэсэн үг вэ?

Хэрвээ тийм бол хуульд заасан холбогдогчийн эрхүүд хий хоосон зүйл болох уу? Эрх мэдэл бүхий хэн нэгний өмнө очихоороо унаж тусаад, утга агуулгаа алддаг хуулийг жирийн иргэд дагаж мөрдөх ёстой юу?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Зочин (64.119.27.24)
    Хүнд өөрийн буруугаа хүлээх чадвар байдаггүй юм уу. Хүнээс өө эрж хүнийг дарамтлахыг Ерөнхийлөгч хийж болдог юм уу. Арчаагүй ерөнхийлөгчийг яалтай билээ. Иргэдтэйгээ хэрүүл хийгээд сууж байдаг. З.Энхболд нэг юм бодно байгаа
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • кккк (211.36.150.51)
    жонхуу ёорк еѳк эдр чинь Ерѳнхийлѳгчийн хоч юмуу
    2019 оны 07 сарын 27 | Хариулах
  • ХАЛХ (213.143.46.47)
    Зөв шийдвэр.
    2019 оны 07 сарын 27 | Хариулах
  • иргэн (64.119.21.253)
    Болж угаасаа дарвалзхад бас учир бий. Ерөнхийлөгчийн гэхээсээ илүү бурхны оронд одсон Монголын төлөө зүтгэж байсан өмнөх үеийн ахмадуудаа доромжлоод байгаа шүү дээ наад балай хүүхэн чинь. Төрийн шагнал хүртээд чад гээд л бичсэн байна лээ. Өөрөө хийж бүтээсэн юмгүй байж тэр хүмүүсийг хүртэл элдэв янзаар хэлдэг хэн бэ. Торгох бүү хэл талийгаач нарын гэр бүл ойр дотнын хүмүүсээс үхэл хагацлаар тоглоом тохуу хийснийхээ төлөө уучлал гуйлгах хэрэгтэй.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.42.238)
    Mongoliin shuuh tsagdaa dampuursnaa hereg bolgonooroo bataldag boljee.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • би (190.2.145.189)
    тэнэг хүүхэн
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • MARGAD (64.119.21.253)
    umuuruud baigaa humuus ene Uyanga gedeg huuhnii bichsen yumnuudiig yurun unshij baisan uu. Ugaasaa joohon setgetsiin uurchilulttui baij magadgui. bichsen yumnuud n eruul saruul heviin hunii uildel ugaasa bish aimar heruulch.....esvel hiitsgui gertee uidaad tegdeg yumu medehgui uur hiih yum baidaggui bhoo
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
    • Хуулийн асуудал ярьж байна хүн алсан байсан ч хуулийн дагуу шиыднгдэх ёстой хүн ал тэгэхээр хуулийн процесс алдагдаж хууль хэрэггүй гэдгийг нотлосонд байгаа мундаг кейс ажиллагаа боллоо ингээд Монгол хуульгүй эх орон болжээ
      Өмөөрөх албагүй
      2019 оны 07 сарын 26
  • иргэн (122.201.31.37)
    омэнд хэн нэг хүнийг шүүмжилж бичихдээ үнэн худлыг шалгахгүй, бүдүүлэг үгээр өөрийн бодлыг тулгаж, таамаглаа бодитой болгож бичдэг сэтгүүлчид нэг удаа ч гэсэн ийм сануулга өгсөн зөв юм биш шүү / буцаагаад арга хэмжээ авахаар хуулийг ашиглаж өөрийнхөө эрх ашгийг ямар сайн тайлбарлаа вэ.....
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Содном (64.119.17.150)
    Цагдаагийнхандаа баяр хүргэе! Мундаг гэмт хэрэгтнийг шийтгэж өгсөнд. Социализмын ялалт, Коммунизмын мандан бадралын төлөө хамтдаа.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
    • Ёсзүй
      Комнизмын үед чинь хууль завхрал 2оо ялгадаг байсан юм шүү дээ.
      2019 оны 07 сарын 26
  • Зочин (202.9.43.123)
    Монгол хүнд ёс зүй дутаж бна. Хуультай бмаар юм
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.43.123)
    Яг зөв! Хүний нь хүндэлдэггүй юмаа гэхэд төрийн тэргүүн гэдэг утгаар нь заавал хүндлэх ёстой! Дараачийн нөхдүүдийг ч бас олж шийтгэ! Хүрэлсүг ээ чи гэж ирээд л нэг авгай солиороод бсан.олж авчраад торго! Төрөө ч хүндлэхгүй бүдүүлэг нөхдийг арга хэмжээ ав! Тэд хэн юм! Нээх дундаа орчих санаатай бас! Хүний эцэг эхийн хайрласан нэрийг элдвээр гуйвуулж болохгүй!
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Zochin (202.126.89.72)
    manai tsagdaa nar niigemd yamarch ner hund n ynachihcan archaaagui ymnyyd baidag um shuu de yadarcan ylcuudad yuamar muuhai deerelhuu xandana geech
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • bayartogtokh (66.181.176.162)
    ugaasaa naad balai huuhen chin uruu ch yarij bgaa yumniihaa urchiig oilgodog yumu. hun doromjloh gj tursun yum shig l baidag bizdee. buduuleg zangaa shudrag shuluun gj anduuraad baidag iimerhuu humuust arga hemjee avah l heregtei shde. internet hereglee nevtreegui baihad iimerhuu humuusiin balai gedgiig n geriinhen l meddeg baisan bh.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • шал солиотой юм бичдэг хуудас байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг элдвээр доромжлох эрхтэй мэт сараачсан элийрлээ арилгавал таарна. танайх харин илт нэг талыг баримталж байгаа юм биш үү? (202.126.89.122)
    ЭХЛЭЭД МОНГОЛООР БИЧИЖ СУРЧИХААД ДОНГОС
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Zzz (94.14.1.159)
    Zov holsnii bicheech nar ib bii Ene eliiregch bas ter karla khaitan bas has zaya ch biluu yag holsnii bicheechid .Uhtlee bashan yum hamj bichdeg
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
    • Ёстойчиг
      санал нэг
      2019 оны 07 сарын 26
  • Зочин (202.126.88.197)
    Хөлсний жиргээ нэртэй нэр хаяг тодорхой бус ийм хүмүүсийг торгох ч багадна нийгмийг хүмүүсийн тархийг маш буруу зүйлд уриалж эх орны хөгжил дэвшил нэр хүндэд сөргөөр нөлөөлж сайн сайхан хүмүүсийн нэр хүндийг унагаж байгаа нь харамсмаар зүйл би ч иймэрхүү юманд нэг их итгэдэггүй л дээ бүгдийг нь олж устгах хэрэгтэй
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.179.27.64)
    зөв шд,тэр муу даравгарыг дарж бусдад сануулга өгсөн нь түмэн зөв,
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.51)
    Zuv zuv hudalaa yum bichdeg humuusiig sain torgoson deer
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (183.81.171.2)
    Угаасаа аймар хүүхэн элбэгийн хөлсний бичээч шт хачин үзлийн авгай уянга гэж
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Nnn (66.181.189.195)
    Zuv sh dee neg muu erliizuud tsuvuulagch huuhen bna lee
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.52)
    хуулиа дагадаггүй төриин улсын их хурлын гишүүдээ огцоруулья
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.66)
    Энэ өөрөө болохоор хүнийг хужаа урвагч үх хатаар нь хөлсний хэдээр доромжилж болдог өөрийн болохоор болдоггүй гэнээ ёстой инээдтэй юм.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Munkhdul (122.201.28.13)
    угаасаа жонхуу сда шдээ. ирээд торгоорой арчаагүй алиалагч
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.42.73)
    Жонхуу болохоор бусдыг Хужаа, ацаар дуудаж, захиалгат нэвтрүүлгээр олон ч хүнийг гүтгэж харлуулсан. Өөрийг нь шүүмжлэх төдийд Өрвөсхийж бн. хөөрхий
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Дэн журам хэрэгтэй (202.126.88.49)
    Зөв зөв. Жаахан замбараатай бсан нь дээр.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
    • Thhh
      2019 оны 07 сарын 26
  • жонхуу (185.220.101.34)
    жонхуу гэж бичихээр яана гэж энэ одоо бүр аргаа бараад хууль цаазаар айлгадаг болох шив дээ өрөвдөлтэй
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.44.94)
    Ёстой зөв шийдвэр гаргажээ, үнэхээр ёс зүйгүй бүдүүлэг аймаар муухай эмэгтэй, аймшигтай хэрүүлч. Үе тэнгийн насных нь солиотой гэж ярьдаг солиотой л эмэнтэй байна лээ. Эх хүн гэхэд дэндүү2
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
    • Yag unen estoi aimshgiin buzartai setgetstei huuhen bnle. Heruul hiigeed ch hereggui salhi dooguurni garmaargui huuhen bile
      2019 оны 07 сарын 26
  • Зочин (202.9.45.62)
    Хийх ажилгүй хүн дээ.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
    • Cham shg hiitsguirdguil hun bhda
      2019 оны 07 сарын 26
    • Yuch medehgui baij chi bur neteerl hutsaj chadaj bna
      2019 оны 07 сарын 26
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 11 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 25 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 29 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 35 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 39 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 42 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 45 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 48 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 47 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top