x

“Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулж, дүрмийг нь батлав.

Ирээдүйн өв сан нь бүх ард түмний өмч бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй, мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани юм.

Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь болон ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг юм. Одоогоор Ирээдүйн өв санд 213 тэрбум төгрөг хуримтлагдаад байна. 

Товч мэдээ

-  2019 оны эхний хагас жилд гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Эхний хагас жилд 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 66 хүн амь насаа алдан 34 хүн гэмтэж бэртэн, 25 мянга орчим мал, амьтан хорогдож 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Онцгой байдал, бусад байгууллага, орон нутгийн 17 мянга орчим албан хаагч, иргэн 684 хүний амь нас, 30 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

-   Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Одоогоор Засгийн газрын 29 тусгай сан байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа сангуудыг цэгцэлснээр  төсвийн сахилга бат нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө дээшилнэ гэж тооцож байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 50 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 59 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 21 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 53 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 14 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 21 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 35 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 46 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 53 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 0 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 4 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 10 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 14 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 17 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 20 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 23 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 3 цаг 27 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 30 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 21 цаг 18 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 21 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top