x

Б.Жаргалсайхан: Би хуриманд очих дургүй

БНН-ын дарга Базарсадын Жаргалсайхан өөрийн нүүр хуудсаар дамжуулын хуримын монголчуудын орчин цагийн хуримын тухай өөрийн байр сууриа хуваалцсан байна. Сонирхолтой байх гэсний үүднээс түүний бичсэнийг ямар нэг засваргүйгээр нийтэллээ.

                                                                    ХУРИМЫН ТУХАЙ
Хуримын урилга байнга ирж байна. Би хуриманд очих дургүй. Одооны хурим гэж урилга очсон цагаасаа зочиддоо дарамт учруулдаг. Хатуу үнэнийг хэлье!

Ялангуяа эзэгтэй нар урилга аваад л юу өмсөж, ямар бэлэгтэй очих уу гэдэг бодол дарамт болж эхэлнэ.
За тэгээд нөгөө ресторанд очихоор хөтлөгч гэж хурим базаад мэргэшчихсэн халтуурны хэдэн мөртүүдтэй нэг далбаганасан хошин шогийн ядаргаатай нөхөр бос, суу, дахиад бос, босооч, хурайл, өшөө сайн хурайлаач, алга ташаач, улам чанга ташаачдээ гэж тамлана. Тав тухтай ч сууж болдоггүй тамтай хүлээн авалт.

Нөгөө хуримлагч хоёр нь гүнгэрваанд тавьсан шавар бурхад шиг юмнууд сууж байна. Хоол унд өгдөг ч юм уу өрөвдмөөр. Өөрсдөд нь бол гоё л байдаг юм шиг байгаан. Суусаар байгаад хөшчихсөн юм боловуу гэхээр босч очоод хувцсаа солиод адилхан цагаан дээл өмсөөд ирнэ. Нөгөө хөтлөгч нь за дээлэнд нь баяр хүргээрэй гээд дахиад дарамтална. Тэр дээл нь уригдсан хүүхнүүдийг ярих яриатай болгодог юм шиг байгаан.
За тэгээд микрофон шилжүүлээд өөрсдийгөө танилцуул гэхээр энгэртээ хэдээ төмөр зүүсэн миний үеийн нэг хэнхэг нөхөр домог ярьна. Тэрнээс цааш тэвчиж сууж үзээгүй. Бодвол ууцгаадаг байх.
Уг нь хурим бол нэгэн хэв загварын хэлбэрдэлт биш, хуримлаж байгаа хосуудын үзэл, философи нэвт ханхалсан стресс тайлахаар аз жаргал мэдрүүлсэн солиотой шоу байх ёстой. Шашин шүтлэг, зан заншлаасаа хамаарч хэлбэр нь өөрчлөгдөх ч зочдоо жаргаасан, хүндэлсэн хайрын шоу байх ёстой. Хүмүүсээс бэлэг авах биш хүмүүст хайр энэрэл, талархлаа бодитоор харуулсан тангарагийн шоу байх ёстой.

Ах нь нэг хурим найруулж харуулна аа. Тэр болтол та нар ресторандаа хөтлөгч бацаанд дарамтлуулаад сууж л бай.

                                                                       2019.07.21

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • А.Одхүү (202.9.43.136)
    Хурим найрын ёсонд хэтийдсэн зүйлс байдаг нь үнэн. Гэхдээ аль сайхан зохион байгуулж байгаа хуримыг тэр гэх вэ? Соёл уламжилалаа хадгалсан, тэглээ гээд зочидоо хүндрүүлээгүй, ер нь бүх хүнд баяр хөөр бэлэглэсэн сайхан хуримд орж байсан. Хөтлөгч нар яах вэ? Хүн л юм чинь алдаж онох юм гарахыг үгүйсгэхгүй. Та бид 2ч төгс биш!
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • asdfsdf (99.241.52.203)
    hahaha. mongolchuudiin bayrlah gej estoi zovlon boldog shdee. jaahan irgenshsen mayagaar bayaralaj surmaar baina
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • MNB (103.229.121.187)
    Энэ хүн бүтэхгүй ээ.Ямар сөрөг үзлийн хүн бэ.Энэ хүн мөнгөтэй биз.Мөнгөнөөс илүү үнэтэй юм гэж байдаг юм
    2019 оны 07 сарын 22 | Хариулах
    • Ci muu huduunii umhii debil ene hunii heleh geed baigaa sanaag oilgoh ch chadvar baihgui l dee. cus oirtson mal um cin.
      2019 оны 07 сарын 22
  • Зочин (64.119.23.27)
    мөнгөө өгөөд гардаг бгаа даа, хоолыг идчээд бултдаг бж мгдгүй хүн шүү ккк
    2019 оны 07 сарын 22 | Хариулах
    • Чадах л хүн зөнөг хэнхэг ёдор хэрүүлч нь бүрдсэн хүн
      2019 оны 07 сарын 22
    • Зочин
      Хэхэ
      2019 оны 07 сарын 22
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 9 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 18 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 23 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 26 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 0 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 35 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top