x

Монгол, Тайландын хамтарсан Нарны цахилгаан станц амжилттай ажиллаж эхэлжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тайландын Хаант Улсын Элчин сайд Прияа Хемпон тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд Тайландын соёлын өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байгаа нь манай хоёр улсын ард түмний нөхөрлөлийг улам ойртуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж буйг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэсэн байна.

Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, худалдааны хэмжээ нэмэгдэж байгаа ч төдийлөн хангалттай бус байгаа тул цаашид эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байгааг талууд харилцан тэмдэглэжээ.

АХБ-ны санхүүжилтээр Хөшигийн хөндийд Монгол, Тайландын хамтарсан нарны цахилгаан станц амжилттай ажиллаж эхэлснийг дурдаж, улс орны хөгжилд өндөр үр өгөөжтэй төслүүдийг цаашид хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов.

Тайландын зүгээс худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд энэ зорилгоор тус улсын Экспорт, импортын банкны төлөөлөгчдийн хамтаар ирж, төрийн болон хувийн байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж буйгаа мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ннн (182.160.33.247)
    юу нь амжилттай ажиллаж эхэлсэн юм бол амжилт гэдэг бол эрчим хүчийг маш хямд үйлдвэрлэх шүү дээ
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 9 цаг 14 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 9 цаг 16 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 9 цаг 20 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 9 цаг 20 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 9 цаг 23 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 9 цаг 23 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 9 цаг 26 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 9 цаг 33 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 10 цаг 22 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 11 цаг 45 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 11 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цаг 15 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 12 цаг 17 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 12 цаг 18 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 12 цаг 19 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 12 цаг 46 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 12 цаг 55 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 13 цаг 53 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 16 цаг 1 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 16 цаг 3 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top