x

Х.Баттулга: Олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө Монголчууд бид тулж ирээд байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо.

Хэлэлцүүлэгт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллүүд оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд өөрсдийн санал, дүгнэлтээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх дээрх хэлэлцүүлэг энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд:

  1. 7/22-ны өдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах
  2. 7/23-ны өдөр Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах
  3. 7/24-ны өдөр Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах,
  4. 7/25-ны өдөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох,
  5. 7/26-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал гэсэн сэдвээр болох юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэг буюу Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах сэдвээр болсон хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд өглөөний мэнд хүргэж, талархал илэрхийлье.

Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө Монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, давхар дээлтэй сайдуудын тоог багасгаж 4-5-ын хэмжээнд зөвшөөрөх, Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлөх эрхийг олгох, Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавих, төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглох зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Харин миний зүгээс “Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдэд давхар дээлтэй буюу Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглох, Засгийн газар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, энэхүү байгууллагыг шинээр байгуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал Ерөнхийлөгч болон Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсаны үндсэн дээр баталдаг байх, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох” зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах болон тогтвортой хөгжлийн бодлогыг бататгах онцгой ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

“Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмлэлд үндэслэсэн бодлого юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалт бүрээр нийгэмд тодорхой хэлэлцүүлэгүүд өрнөж байгаа тул олон нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар товчхон тайлбар өгье:

Нэгдүгээрт. Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тавьж буй нь цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг юуны түрүүнд анхаарах нь зөв.

Улсын Их Хурлаас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт, бичгүүд олныг баталдаг. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх үүрэг Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргийн дагуу Засгийн газарт бүрэн ногддог боловч өнгөрсөн жилүүдэд бодлогын баримт, бичгүүд хангалттай хэмжээнд хэрэгжсэнгүй, зарим тохиолдолд хэрэгжүүлэх ёстой байгууллага нь өөрөө үндэсний аюулгүй байдалд харшлахуйц байдлаар зөрчих явдал гаргасан зэрэг нь ийм шаардлага бий болгох үндэслэл байгааг харуулаад байна.

Хоёрдугаарт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцдэг байх шаардлага нь мөн л цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг анхаарах нь зөв.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо хэрхэн бүрдэхийг, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй” гэдгийг тодорхой заасан байдаг. Гэвч төрийн энэ бодлогын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Үүнийг иргэд маш энгийнээр Монгол төрийн хар хайрцагны бодлого алдагдсан гэж дүгнэн хэлдэг.

Энэ дүгнэлт ортой, ортой төдийгүй бодитой гэдгийг Таван толгойн ордыг 2015 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гадныханд өгөхөөр оролдсон, мөн Оюутолгойн асуудлаар дур мэдэн Дубайн хэлэлцээрийг байгуулсан, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Улсын Их Хуралд мэдэгдэхгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэрлэсэн зэрэг Засгийн газрын болчимгүй үйл ажиллагаа, түүхэнд үлдсэн баримтууд гэрчилнэ.

Улс орон, ард иргэдийг цочоосон ийм үйлдэл, үйл ажиллагаанууд нь Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх шаардлагатайг харуулж буй юм.

Гуравдугаарт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, бодлогын тогтвортой байдалд хараат бусаар хяналт тавих байгууллагыг шинээр байгуулах шаардлага нь дээр дурдсантай зарчмын хувьд ижил бөгөөд Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхээс өмнө Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллагад хүргүүлж Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод нийцэж буй эсэхийг дүгнүүлэх нэг шат нэмэх зорилготой юм.

Сонгуулийн үр дүнгээр Засгийн газар солигддог, бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцордог зэрэг зүй ёсны болоод зүй бус нөхцөл байдал нь тогтвортой хөгжлийн бодлого бүрэн алдагдахад хүргэснийг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хэрэгжилтэд хяналт тавьдаг, Засгийн газруудад туслалцаа үзүүлдэг, хууль, шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянан шалгах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг нь хэлэлцэх, хариуцлага тооцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Улсын Их Хуралд тусалдаг хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын дэргэд байгуулж, ажиллуулах нь оновчтой шийдэл гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт. Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох, зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулах шаардлага оруулж ирж буй нь Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төслийн “төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглох” тухай зохицуулалтыг бүрэн төгс хэрэгжүүлэхэд чиглэсэн гэж ойлгож болно.

Эцэст нь амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.

Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой хэсгийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд дарж татаж авах боломжтой бөгөөд дараа, дараагийн хэлэлцүүлэгт оролцох бол энд дарж бүртгүүлнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 48 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 57 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 19 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 51 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 13 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 19 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 33 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 44 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 51 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 58 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 2 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 8 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 12 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 15 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 18 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 21 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 3 цаг 25 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 28 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 21 цаг 16 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 21 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top