x

АНУ-ын консулыг "Найрамдал" медалиар шагнав

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга ноён Жейсон Спэлберг-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр гардуулав.

Монгол Улс, АНУ-ын консулын харилцааг хөгжүүлэх, монгол иргэд АНУ-ын виз мэдүүлэх таатай орчинг бүрдүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр бодлогын шинжтэй томоохон санаачилга гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллаж ирснийг нь үнэлэн дээрх шагналыг олгожээ. 

Жейсон Спэлберг томилолтын хугацаагаа дуусган нутаг буцаж байгаа бөгөөд түүнийг 2016 оноос хойш Монголд ажиллах хугацаанд Монгол, Америкийн хооронд консулын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч, хоёр талын албан ёсны яриа хэлэлцээ хийх суваг шинээр нээсэн. Мөн тэрээр АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 визийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Мөн түүний санаачилгаар АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй монгол иргэдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор 2017 онд ЭСЯ-ны гадаа дугаарлаж буй иргэдэд зориулан монгол гэр барьж, хүлээлгийн танхим болгосон иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон байна. Виз мэдүүлэх иргэдээс авах ярилцлагыг өмнө нь бусад виз мэдүүлэгчид сонсох боломжтой буюу нээлттэй хэлбэрээр хийдэг байсан нь тухайн хүний хувь хүний нууцыг задруулах, нэр хүндийг нь хөндөх нөхцөл үүсгэдэг байсныг халж, тусгай ярилцлагын өрөө шинээр байгуулсан юм.

Энэ дашрамд дурдахад манай улсын 14 мянга 359 иргэн 2018 онд АНУ-д цагаачлалын бус визээр, түүний дотор бизнес, аялал жуулчлалын В1/В2 болон оюутны эсхүл солилцооны визээр зорчсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлсэн иргэдийн хувь 2016 онтой харьцуулахад мөн буурсан нааштай үзүүлэлт гарсан нь Ж.Спэлбергийн идэвхи зүтгэлээр АНУ-ын ЭСЯ, ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны үр дүн байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 9 цаг 13 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 9 цаг 15 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 9 цаг 19 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 9 цаг 19 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 9 цаг 22 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 9 цаг 22 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 9 цаг 25 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 9 цаг 31 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 10 цаг 21 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 11 цаг 44 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 11 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цаг 14 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 12 цаг 16 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 12 цаг 17 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 12 цаг 18 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 12 цаг 45 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 12 цаг 54 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 13 цаг 52 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 16 цаг 0 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 16 цаг 2 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top