x

Меган Маркл хатан хааны гэр бүлд дасахгүй байгаа гэнэ

Сассексийн гүнж, ханхүү Гарригийн гэргий Меган Маркл “Араатны хаан арслан” киног Лондонд үзэх үеэрээ поп од Фаррелл Уильямст хааны гэр бүлд амаргүйхэн амьдарч байгаагаа гомдоллон ярьжээ хэмээн The Sun хэвлэлд бичсэн байна.

Марклынхаар бол олны анхаарлын төвд байх нь хэцүү байгаа гэнэ. Харин Фаррелл ярианыхаа үеэр хосуудын гайхамшигт холбооны талаар хэлээд гүнжтэнээс бүх зүйлийг ёсчлон дагахгүй байхыг хүсчээ. Үүнээс өмнө Меган Маркл Уимблдоны теннисийн тэмцээний үеэр ёс зүйн дүрэм зөрчсөн талаар хэвлэлүүд бичиж байсан юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top